Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй


11-р сарын 19
9 цаг 51 минут

     УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, олонхын саналаар дэмжлээ. Энэ үеэр санаачлагч гишүүдийн нэг У.Отгонбаяр "Тухайн жилийнхээ шинийн 15-нд багтаж, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан уралдаж болно гэсэн заалтыг оруулж байгаа. Зарим нэг аймагт цаг агаар тааруу байвал зохион байгуулахгүй байж болно. Зуны наадмаар найман наснаас дээш хүүхдүүд уралдах боломжтой. Харин хаврын уралдаанд дээд гурван насны морь уралдах учраас 14-өөс дээш нас заасан. Энэ бол ганц гишүүдийн санаачилсан хууль биш юм. Ний нуугүй хэлэхэд, хаврын уралдааныг мянга хориод ямар ч нэмэргүй. Малчид нууцаар уралдсаар л байна. Үүнийг бид хянаж чадахгүй. Тиймээс хуулийн зохицуулалттай болгоод орчныг нь бүрдүүлж өгснөөр илүү аюулгүй болох юм" гэв.

Түүний дараа уг хуулийг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлэл хийж, У.Отгонбаярыг мэтгэлцээнд урив. Тэрээр маргааш чуулганы үүдэнд тусгайлан индэр засаад хоёр талаасаа гурав хүртэлх оролцогчтой мэтгэлцээн зохион байгуулах уриалга дэвшүүлсэн юм.   Үүний дараа тэр хуулийн төслийн талаар "Хаврын улиралд хүүхдээр морь унуулах асуудлыг эсэргүүцэж байгаа. Уралдаан бол ганц өдөр явагдаад өнгөрдөг зүйл биш. Үүнд бэлдэж маш их хугацаа зарцуулдаг. Энэ бүхний цаана хүүхдүүд ямар их ажил, хөдөлмөр эрхэлдэг вэ гэдгийг бүгд гадарлаж байгаа. Морийг ихэвчлэн эмзэг бүлгийн хүүхдүүдээр унуулдаг нь нууц биш. Зөвхөн хуулиар зөвшөөрсөн наадмаар гэхэд 2016 оноос хойш 3300 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн. Хаврын уралдааныг зөвшөөрвөл ингэж бэртэх хүүхдийн тоо л нэмэгдэнэ" гэлээ.

Т.САЙХАН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2 минут 39 секундын өмнөЭнэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна8 минут 48 секундын өмнөХуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 минут 9 секундын өмнөДөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна15 минут 30 секундын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ19 минут 23 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн41 минут 25 секундын өмнөТөрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 17. 9:30“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ11 сар 17. 9:10Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн11 сар 17. 9:02УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.