Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаануудаар “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолуудыг тус тус баталсан. Эдгээр байнгын хороо тус бүр нэг орон тооны гишүүнийг нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалттай. Нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хүлээн авч, бүртгэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 18-ны 17.30 цаг хүртэл, Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл явуулна.
Нэр дэвших хүсэлтээ баталсан тогтоолын маягтын дагуу бөглөж, дараах баримт бичгийг хавсарган Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороонд ирүүлнэ үү. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет;
2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр (Зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон зарим орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргагчид хамаарна);
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчид хамаарахгүй);
7.Энэхүү загварт заасан баримт бичиг;
8.Холбогдох бусад баримт
Бүртгэлийн талаар лавлах утас: 51-261541, шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Эдийн засгийн байнгын хороо, 276 тоот, цахим шуудан: shijirmunkh@parliament.mn хаягаар холбогдох боломжтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна
“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй
Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

Сэтгэгдэл бичих