Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Европын Холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улс, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо.
COP17 бага хурлын үеэр эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих 200 сая евро хүртэлх санхүүжилтийн багц бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнд Европын хөрөнгө оруулалтын банкны 100 сая евро хүртэлх хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломж багтаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар уг санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, санхүүжилтийн зохион байгуулалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Ойн нөхөн сэргээлт, тогтвортой менежмент, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү ажлыг бодит үр дүнд хүргэхээр хамтран ажиллаж байна.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга О.Буяннэмэх, Европын Холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург, Европын хөрөнгө оруулалтын банкны Ахлах зээлийн мэргэжилтэн Максимилиан Хагемес болон бусад төлөөлөл оролцлоо.
Facebook
Twitter
Youtube


Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ

Сэтгэгдэл бичих