Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрөөс жирийн иргэн болно. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 2026 оны арванхоёрдугаар сарын 20 гэхэд товлосон байхаар тогтсон. У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг орлоно.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 37.2-т зааснаар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл тэрбээр Ерөнхийлөгчийг орлох юм. АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр (2026.11.19) "МАН-ын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Ерөнхий сайдынхаа албыг ав" гэдэг шаардлага тавьж, Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлсөн. Харин одоо МАН-ын гишүүн, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгчийг орлох гэж байна" гэж мэдэгдлээ.
Түүний хэлснээс харвал, АН-ын ээлжит улс төр УИХ-ын дарга С.Бямбацогт руу чиглэнэ. Тэд С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэдэг шахалтыг үзүүлэх болов уу. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшүүлсэн намаасаа түдгэлздэг.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна
СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна
“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй
Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна

Сэтгэгдэл бичих