Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв


11-р сарын 19
17 цаг 07 минут

     Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр (2026.11.19)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно 14.00 цагт 67.0 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцов. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нарын 47 гишүүнээс энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснийг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилсан тухай мэдээлэв. Тогтоолын төсөлд хууль сахиулах байгууллагуудын зарим үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлийн асуудлыг хянан шалгах тухай түр хороо байгуулж ажиллуулахаар тусгасан байна.

2026-11-19 16.57.19.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлийг чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцлээ. Уг хүсэлтийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр тогтжээ.

2026-11-19 16.57.10.jpg

Үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө өгөх тухай Ерөнхийлөгчийн хүсэлт, түүний шалтгаан, үндэслэлийн талаар Улсын Их Хурлын 30 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хугацаанд явуулсан үйл ажиллагааг өндрөөр үнэлж, олон улсын тавцанд улс орны болон Монгол Төрийн тэргүүний нэр хүндийг өндрөөр өргөснийг цохон дурдацгааж байлаа. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төрд итгэх итгэдийн итгэл суларсны шалтгаан, үр дагавар, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайд байсан хүний угсарсан дэглэм, авилга, хээл хахуулийн хор хөнөөл зэрэг олон асуудлыг хөндөж байв. Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө өгч буй энэ үйл явдал цаашид төрийн өндөр албан тушаалтнуудад үлгэр дуурайлал болох ёстойг ч Улсын Их Хурлын гишүүд онцолж байсан юм.

2026-11-19 16.57.22.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасан зохицуулалтын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нараас дэлгэрэнгүй тайлбар авав.

2026-11-19 16.58.05.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн тэргүүн байх стандарт шаардлагыг У.Хүрэлсүх Монгол Улсад байтугай дэлхийд тогтоосон хэмээн өгүүлж, түүний ёс зүйн манлайлал улс төрчдад үлгэр жишээ болж буйг дурдав. Тэрбээр МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын гишүүдийг сахилга, хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг зөвлөлөө.

2026-11-19 16.57.55.jpg

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа явуулсан бодлого, үйл ажиллагааныхаа талаар товч дурдаж, нэг Монгол нэг гэр бүл нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан ажиллахыг уриалав.

2026-11-19 16.56.53.jpg

Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай хууль баталсанд тооцож, эцсийн найруулгыг сонсгов. Хуулийн эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Ц.Даваасүрэн нар санал хэллээ. Гишүүдийн саналыг цаашид харгалзах шаардлага байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглэсэн юм. Тэрбээр хэлэлцүүлгийн төгсгөлд үг хэлж, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, амжилт хүслээ.

2026-11-19 16.58.22.jpg

Үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүх Монгол Төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг орхилоо.

2026-11-19 16.57.38.jpg

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв17 минут 40 секундын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ20 минут 27 секундын өмнөУ.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй27 минут 51 секундын өмнөЕрөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна3 цаг 19 минутын өмнөАН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү3 цаг 29 минутын өмнөБитүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ5 цаг 13 минутын өмнөОйн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна5 цаг 16 минутын өмнөСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна7 цаг 26 минутын өмнөЭнэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна7 цаг 32 минутын өмнөХуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй7 цаг 34 минутын өмнөДөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна7 цаг 39 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ7 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн8 цаг 5 минутын өмнөТөрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.