Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнөөдөр БНСУ-ын Мүжү хотын “Taekwondowon” цогцолборт эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд 62 орны 245 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер М.Түмэнбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин хүч сорихоор болжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 58 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Темирбек, 63 кг-д гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, 70 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Шинэбаяр нар өрсөлдөнө.
Тулааныг K41, K44 ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд явуулах аж. Өнөөдөр Монгол Улсаас хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, олон улсын хэмжээний мастер Х.Темирбек нар тэмцээний эхлүүлэв.
“Мүжү-2026” ДАШТ-д “Парис-2024” паралимпын наадмын найман аварга оролцож байгаагаараа онцлогтой. Тэдний дунд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, паралимпын аварга У.Сүрэнжав багтаж буйг Дэлхийн таеквондогийн холбоо онцолжээ. 2023 онд Мексикийн Веракрус хотод зохион байгуулсан ДАШТ-ээс хойш гурван жилийн дараа пара таеквондогийн дэлхийн шилдгүүд БНСУ-д дахин чуулж байна.
Facebook
Twitter
Youtube


П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Түүхэн амжилт

Сэтгэгдэл бичих