Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны шинэчлэлийг иргэдэд танилцуулах “Нээлттэй парламент” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн өдөрлөгийг Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн I, II дугаар байр болон тус сургуулийн Багш, оюутны хөгжлийн төвд 2026 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 140 гаруй оюутанд мэдээлэл хүргэлээ.



Мөн өдөрлөгийн үеэр оюутнуудын санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг хүлээн авах “SParliament” цэсний нээлтийг хийн, танилцуулсан юм. Гурван өдрийн хугацаанд оюутнууд тус цэсээр дамжуулан 16 орчим санал ирүүлснээс суралцах орчныг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, оюутны автобусны үнэгүй зорчих эрхийг сэргээх, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, сургалтын төлбөрийг бууруулах, оюутны дотуур байрны хүртээмжийг сайжруулах зэрэг асуудал зонхилж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна
“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй
Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна

Сэтгэгдэл бичих