Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 19-нд Москва хотноо хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өглөө.
Уулзалтад Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээчид, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын дарга З.Батбаяр нар оролцов.
ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээчид оролцсон.
Энэхүү хэлэлцүүлгээр хоёр орны ШУА-ийн эрдэмтдийн багийн 2 жил хийж гүйцэтгэсэн “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгөв.
Мөн судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Facebook
Twitter
Youtube


Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна
Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ

Сэтгэгдэл бичих