Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


11-р сарын 20
16 цаг 07 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.20/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөл нь иргэн рүү чиглэсэн үйлчилгээг хүргэхэд шат ахих боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан иргэд гэрээ хэлцэл, итгэмжлэл, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх зэрэг нотариатын үйлчилгээг гадаад, дотоодод байгаагаас үл хамааран цахим орчинд зайнаас авах шинэ төрлийн үйлчилгээг бий болгож байна гэдгийг салбарын сайд хэллээ.

5.jpg

Мөн тэрбээр хуулийн төсөлд нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдэд ээлттэй бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан гэрээслэл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотариатын үйлдлээс бусад үйлдэл хийлгэхэд нотариатын үйлчилгээний хөлсийг хөнгөлөх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэрч, хохирогч, зарим хүнд гэмт хэргийн хохирогч, төлбөрийн чадваргүй зэрэг иргэдийг хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх нотариатын үйлдэл хийлгэхэд үйлчилгээний хөлс, зардлаас чөлөөлөх онцлох зохицуулалтыг тусгасан гэв.

8.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга энэ үеэр иргэд нотариатын үйлчилгээ авах гэж аль нэг газрын үүдэнд суух бус, гэрээсээ гар утаснаасаа үйлчилгээ авах болсон нь чухал гэдгийг тэмдэглээд, ялангуяа алслагдсан баг, сумдад амьдарч буй иргэдэд технологийн давуу талуудыг ашигласан үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй нотариатын үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд илүү ойртох, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал нэмэгдэх, зорилтот бүлгийн иргэдэд нотариатын үйлчилгээ авах боломж сайжран, төрөөс иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв1 минут 59 секундын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв13 минут 19 секундын өмнөМонгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо3 цаг 41 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна3 цаг 46 минутын өмнөМонгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ3 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна4 цаг 30 минутын өмнөГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ4 цаг 34 минутын өмнө“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа5 цаг 52 минутын өмнөСүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана5 цаг 55 минутын өмнөХуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ5 цаг 59 минутын өмнөПара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна6 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана6 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн7 цаг 5 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.