Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн


11-р сарын 22
17 цаг 43 минут

      УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "АТГ-ын дарга З.Дашдаваад "АТГ-ын нэг мөрдөгч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт, өөр нэг мөрдөгч авлигын гэмт хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байгаа нь үнэн үү" гэсэн утгатай албан бичгийг илгээсэн. Хариуд нь АТГ-аас "Маш нууц" гэсэн тамгатай бичиг ирсэн учраас ярьж болдоггүй" гэж өнгөрсөн баасан гарагт (2026.11.20) сошиал сүлжээнд мэдээлсэн.

 Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц "Сэхээтэн" подкастад ярилцлага өгөх үеэрээ маш ноцтой мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хоёр сарын өмнө юм уу... "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ ирсэн. Авлигатай тэмцэх ёстой улсууд шүү дээ. Хариуцлага, сахилга бат! "Хилийн цэргийн генерал, БХЯ-ны хурандаа нарыг шүүх, прокурор, цагдаад ажиллуул" гэж би яагаад яриад байна вэ гэвэл, нэг хэсэгтээ ингэсэн нь зөвдөнө. Хурдан сэлгээ хийгээд... Хилээ сахисан генерал, хурандаа нар ийм хогийн юманд оролцохгүй. Ийм хэрэг хийхгүй. Ерөнхий шүүгчээр тавьсан ч яадаг юм. Ард түмэн шударга ёс, сахилга бат, хариуцлагаар ангаж байна. Намайг ингэж ярихаар "Дэглэм тогтоох гэж байна" гэх байх. Үгүй. Бид өнөөдөр хариуцлага ярих хэрэгтэй. Тэгэхийн тулд эх орондоо тангараг өргөсөн аавын хөвгүүдийг тодорхой хугацаанд томилж ажиллуулах нь зөв" гэв. Тэрбээр "Манайх шиг хүн ам цөөтэй, ийм жижигхэн улсад хар тамхи, авлигатай тэмцэхэд 6-18 сар хангалттай. Маш амархан. Дахиад хууль. Цагдаагийнхан "Хар тамхитай тэмцээд байна" л гэдэг. Хар тамхины хэрэг нь байгаад л байна. Шүүх дээр очиж байгаа хэрэг нь нэмэгдээд л байдаг. Яаж тэмцээд байгаа юм бэ. Би их энгийн юм хэлээд байна. Хар тамхи зарсан хүн 8-10 жилийн ял авлаа. Эдэнтэй орооцолдсон хууль хяналтынхны бүх хөрөнгийг хураагаад 20 жилийн ял өгчих хэрэгтэй. Хэрэглэгч бол өвчтөн. Архи уугаад шартсан хүнтэй адилхан. Тийм учраас Өршөөлийн хууль гаргаад энэ залуусын намтраас Эрүүгийн хуулиар ял эдэлж байсныг нь үгүй болгох хэрэгтэй. Бидний буруугаас л залуус хар тамхины хэрэгт орооцолдож байна. Улс орныг буруу удирдсанаас болж байна. Өршөөлийн хуулиар залуусыг чөлөөлөөд хар тамхитай хутгалдсан цагдаа, прокурор, шүүхийнхэнд "Зайл" гэсэн хууль гаргаад тэр дор нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Хар тамхины хэрэгт хутгалдсан хууль хүчнийхний мини группууд байна" гэлээ.

 Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн10 минут 43 секундын өмнөМонгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.