Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв


11-р сарын 20
17 цаг 41 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.20/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсад 52 мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 95 орчим хувийг иргэн, 5 орчим хувийг хуулийн этгээд спорт сургалт, харуул хамгаалалт, үзмэр, цуглуулгын зориулалтаар эзэмшиж байгааг Г.Тэмүүлэн сайд онцлоод, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг галт зэвсгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхүүдийг боловсронгуй болгох, улмаар хяналт, шаардлага, бүртгэлжүүлэлтийг тодорхой болгоход чиглүүлсэн гэж байлаа.

5.jpg

Түүнчлэн тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан иргэний хамгаалалттай уялдуулан спорт сургалтын буудлагын төвүүдийг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг дэмжих шаардлагатай байна. Энэ нь нэг талаас улс орны үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нөгөөтэйгүүр галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул хэрэглээг нь илүү тодорхой болгон бүртгэлжүүлэх нь зайлшгүй болсныг тодотгов.

6.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Галт зэвсэг худалдаалдаг цөөхөн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгодог нь эргээд тэдэнд давуу байдлыг үүсгэж, буу зэвсгийг хэд дахин нугалсан үнээр зарж борлуулсаар байна. Гэтэл тал хээрийн чоно, зэрлэг ан амьтнаас амь нас, гэр бүлээ хамгаалах зорилгоор буу хэрэглэж буй хөдөөгийн малчид өндөр үнэтэй зэвсэг худалдаж авч чаддаггүй. Төслийн хүрээнд уг асуудлыг хөндөж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн өрсөлдөөнийг бий болгож, үнийг нь бууруулах шаардлагатай байгааг төсөл санаачлагчдад анхааруулж байлаа.

Галт зэвсгийн тухай хуульд дүрэм, журам батлах эрх олгосон агуулгатай нийт 15 зохицуулалт байгаа бөгөөд эдгээрийг нэг бус, хэд хэдэн захиргааны байгууллага батлахаар заасан нь хууль тогтоомжийн нэгдсэн бодлого алдагдах, журам батлахдаа хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуур, шаардлага тогтоож байсан тул дүрэм, журмаар зохицуулж байсан харилцааны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг тодорхой, ойлгомжтой зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн галт зэвсгийн хууль бус хэрэглээг илүү тодорхой зохицуулах боломжийг бүрдүүлснээр нийгэмд үүсэж буй сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна3 минут 26 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн17 минут 47 секундын өмнөБ.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.