1993 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бүр ээлжит журмаар зохион байгуулагдаж ирсэн. Өмнөх Ерөнхийлөгчид бүгд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, албан тушаалаа хүлээлгэн өгч байсан бол энэ удаа У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаж, УИХ түүний хүсэлтийг дэмжсэн юм.
Ийнхүү Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулах нөхцөл бүрдэж, монголчууд анх удаа өвлийн улиралд төрийн тэргүүнээ сонгохоор болж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ээлжит бус сонгуулийг товлон зарлах, зохион байгуулах хугацааг тодорхой заажээ. Тухайлбал, хуулийн 8.9-д УИХ сонгууль явуулах нөхцөл үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор сонгуулийг товлон зарлах бөгөөд санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө уг шийдвэрийг гаргасан байх ёстой гэж заасан байна.
Мөн хуулийн 74.2-т Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулж явуулахаар тусгажээ.
Эдгээр зохицуулалтыг харгалзан үзвэл Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт 2027 оны хоёрдугаар сарын эхнээс гуравдугаар сарын 19-ний хооронд болох төлөвтэй байна. Тухайлбал, УИХ арваннэгдүгээр сарын сүүлээр сонгуулийн товыг зарлавал санал хураалтыг хамгийн эртдээ хоёрдугаар сарын эхээр зохион байгуулах боломжтой юм.
Ийнхүү Монгол Улс Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг анх удаа зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулах гэж байна. МАН-аас Г.Занданшатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Амарсайхан, АН-аас Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Лу.Гантөмөр нар яригдаж буй.
Тэгвэл Иргэний Зориг-Ногоон Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд асан Я.Санжмятав, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нар дэвшихээр горилж буй ажээ. Мөн тус нам Засгийн Газарт орж, сайдын суудал аван, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх хувилбар ч яригдаж буй гэнэ.
Б.Намуун
Facebook
Twitter
Youtube


Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна.gif)

Сэтгэгдэл бичих