3эсийн баяжмалын нэг удаагийн арилжааны дүн 866.9 тэрбум төгрөгт хүрлээ
Монголын хөрөнгийн биржээр 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 22.35 хувийн зэсийн агуулгатай, 80,000 нойтон тонн буюу 72,480 хуурай метр тонн зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулагдлаа.
Тус арилжаагаар зэсийн баяжмалын нэг тонн тутмын үнэ 3,272.16 ам.доллароос 3,317.16 ам.долларт хүрч, 45 ам.доллар буюу 1.38 хувиар өссөн байна.
Ингэснээр арилжааны нийт хэлцлийн үнийн дүн анхны дуудах үнээс 11.76 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 866.9 тэрбум төгрөгт хүрлээ.
Энэхүү хэлцэл нь МХБ дээр хийгдсэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хэлцлүүдийн нэг боллоо.
Эх сурвалж: "Монголын хөрөнгийн бирж" ХК
Facebook
Twitter
Youtube


Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа.gif)

Сэтгэгдэл бичих