Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ


11-р сарын 23
13 цаг 41 минут

     Ногоон автобусны гэх тодотголтой хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. 

Монгол Улсын дээд шүүхээс уг хэрэгт холбогдох шүүгдэгчдийн талаар гаргасан өмнөх шүүхийн шийдвэрүүдийг хянан хэлэлцээд, зарим шүүгдэгчид оногдуулсан ялыг сэргээж, зарим шийдвэрийг хэвээр үлдээж, холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

“Евро-2” стандартын дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” стандартын шаардлага хангасан мэтээр харагдуулах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт “Евро-5” стандартын AdBlue сав суурилуулж, холбогдох тэмдэглэгээ, наалт хийж хуурамчаар өөрчилсөн бөгөөд зарим автобусыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний дараа улсын төсвөөс санхүүжилт авсан үйлдлийг автобус хүлээн авах ажиллагаатай холбон үзэж, залилах болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зэрэгцүүлэн зүйлчлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.

Гэвч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг залилах гэмт хэргийн арга хэрэгсэл төдий гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцэхгүй гэж үзжээ. Иймд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн К.Киэбаум, Л.Жонсоб нарыг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Харин Ч.Мөнхбаярын хувьд ажлын хэсгийн гишүүн байсан боловч өөр хэлтэст үндсэн ажил эрхэлдэг тул захиалагчийн хяналтын үүрэг хүлээхгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэн, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

Прокуророос Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаа зохион байгуулж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон, автобус нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч тус компани гэрээнд заасан Евро-5 стандартын шаардлага хангасан автобус нийлүүлэх үүргээ биелүүлэхдээ Евро-2 стандартын хуучин загварын хөдөлгүүртэй автобусыг Евро-5 стандартын шаардлага хангасан мэтээр хуурамч тэмдэглэгээ хийж, холбогдох техникийн шаардлагыг хангаагүй автобус нийлүүлсэн гэж үзээд шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн К.Киэбаум, Л.Жонсоб нарыг дээрх үйл ажиллагаанд оролцож, автобусны бодит техникийн үзүүлэлтийг нуун дарагдуулан, худал мэдээлэл ашиглаж, улсын төсвөөс санхүүжилт авсан буюу бусдыг залилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Ч.Мөнхбаярыг автобус хүлээн авах ажиллагаанд оролцохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД

Шүүгдэгч Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Харин шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгох ялаар, БНСУ-ын иргэн Л.Жонсобыг 30 сая, К.Киэбаумийг 35 сая, Ж.Эрдэнэбатыг 20 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэлээ. 

Шүүхийн зүгээс А.Ганхуяг хувийн болон компанийнхаа эд хөрөнгөөр нийтдээ 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ14 минут 1 секундын өмнөЭрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв31 минутын өмнөМАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй1 цаг 45 минутын өмнөУул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ2 цаг 11 минутын өмнөЯ.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна2 цаг 22 минутын өмнөНийт нутгийн 78 хувь цастай байна4 цаг 42 минутын өмнөАкадемич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун4 цаг 50 минутын өмнөУИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна5 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн5 цаг 15 минутын өмнөБ.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.