Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв


11-р сарын 23
15 цаг 34 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.23/ Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар, О.Амгаланбаатар, Д.Ганбат, П.Ганзориг, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир, Д.Энхтүвшин, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн нараас Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд факторингийг санхүүгийн үйлчилгээний нэг төрөл хэмээн үзнэ гэсэн ганцхан заалт байдгийг А.Ганбаатар гишүүн тодотгоод, өнөөдрийг хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ чөлөөтэй хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байгааг онцлов. Иймд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх, худалдааны эргэлтийн шуурхай, үл тасалдах байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийг зээлээр бус факторингийн үйлчилгээгээр урьдчлан санхүүжүүлэх, нийлүүлэлтийн санхүүжилтийн зах зээлийг бэхжүүлэх үйл ажиллагааг төрөөс дэмжих зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Мөн тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар зээлийн хүүг зээлийн бусад хэлбэрээр бууруулахад өндөр ач холбогдолтой гэдгийг тодотгов.

0-02-08-048b8dffd2dedd74cf495bd04619359070977e1df0fc23b33a8dc7b99ca05683_22a479d026a.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр зээл, зээлийн хүүгийн асуудал хамгийн том дарамт болж байна. Тэд зайлшгүй шаардлагын улмаас өндөр хүүтэй зээл авснаар орлогоосоо давсан зарлагатай бизнес хийж байгаа энэ үед цагаа олсон чухал хуулийн төсөл өргөн мэдүүлж байна гэв.

Факторингийн үйл ажиллагаа нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг уламжлалт банк санхүүгийн зээлийн бүтээгдэхүүнээс ялгаатайгаар бодит худалдааны гүйлгээ, нэхэмжлэлд суурилан санхүүжилт олгодгоороо онцлог аж.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд дараах нийгмийн харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, факторингийн үйлчилгээнээс үүсэх оролцогч талуудын харилцааг эрх зүйн хүрээнд тодорхойлж, авлагыг баталгаажуулах, авлага шилжүүлсэн тухай мэдэгдэх, авлагын мэдээллийн бүртгэл, төлбөр барагдуулах журмыг олон улсын жишигт тулгуурлан тодорхойлсон байна.

Мөн факторингийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний оноосон нэр, цахим платформоор үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, үйл ажиллагаа эрхлэгчдэд хориглох хэм хэмжээний зохицуулалтыг тусгажээ.

Түүнлэн хяналт зохицуулалт хэрэгжүүлэх эрх бүхий этгээд, маргаан шийдвэрлэх журмаар үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, нягтлан бодох бүртгэл, аудиттай холбогдох харилцаа болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгасан байна.

0-02-08-ae7d30d7f3a4bcf6393fcd2724ae0ffeb1899ac29baffaec1f63478a69f74e00_22a479edd81.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх замаар худалдааны эргэлтийг сайжруулж, эдийн засаг тэр дундаа дотоодын нийт бүтээгдэхүүн, экспортын худалдааны санхүүжилт тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээлийн бүтээгдэхүүнээс хямд өртөгтэй санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах, төлбөр төлөх хугацаа хүлээхгүйгээр мөнгөн урсгалаа зөв оновчтой удирдах, бизнесийн эргэлтийн хугацааны шуурхай үл тасалдах найдвартай байдал хангагдаж, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэх аж хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв17 минут 24 секундын өмнөЖ.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ23 минут 13 секундын өмнөШүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ2 цаг 11 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв2 цаг 28 минутын өмнөМАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй3 цаг 41 минутын өмнөУул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ4 цаг 8 минутын өмнөЯ.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна4 цаг 18 минутын өмнөНийт нутгийн 78 хувь цастай байна6 цаг 38 минутын өмнөАкадемич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун6 цаг 46 минутын өмнөУИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна6 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн7 цаг 12 минутын өмнөБ.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.