Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна


11-р сарын 23
17 цаг 25 минут

      Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулах арга зүйн сургалтыг тав дахь удаагаа зохион байгуулж байнаа билээ. Хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилготой “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр /2026.11.23/ Монгол Улсын их сургуулийн Хуулийн зүйн сургуулийн лекцийн танхимд гурав дахь өдрөө үргэлжиллээ.

1.jpg

Энэ өдрийн сургалт Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбатын танилцуулсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал” сэдвээр эхэллээ.

Тэрбээр тандан судлах ажиллагааны тухай ойлголт, түүний зорилго, ач холбогдол, асуудалд дүн шинжилгээ хийх талаар танилцуулсан.

Асуудалд дүн шинжилгээ хийхийг оношилгоо, зорилго томьёолохыг архитектур, хувилбаруудыг тогтоохыг шийдлийн эрэл хэмээсэн бөгөөд үр нөлөөг тандан судалж, харьцуулсан дүгнэлт хийн, эцсийн үр дүнд бодлогын зөвлөмж гардагийг тодотгосон.

3.jpg

Хууль батлах нь цорын ганц арга зам биш, энэ үе шатын гол зорилго нь нийгмийн нөөцийг хамгаалах, хуулийн инфляц болон захиргааны ачааллаас сэргийлэх шинжлэх ухааны шүүлтүүр тавих гэдгийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат дурдаад, хууль тогтоомжийн төсөл бодит амьдрал дээр хэнд, ямар үнээр, ямар үр ашиг авчрахыг сэтгэл хөдлөлөөр бус нарийвчилсан дата нотолгоогоор шинжлэх эцсийн шүүлтүүр хэмээсэн.

4.jpg

Энэхүү сургалтаар асуудлыг зохицуулах хувилбарыг тогтоох, харьцуулах, зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлах, зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлахад анхаарах зүйл, зохицуулалтын хувилбаруудын хуульд нийцсэн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

2.jpg

Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Д.Баяр “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” сэдвээр илтгэл танилцуулсан.

Энэхүү илтгэлд хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх тухай ойлголт, онцлог, шалгуур үзүүлэлтийг сонгох, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх асуудлаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

16.jpg

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах шаардлага: Тохирсон байх болон бусад зарчим” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Хууль тогтоогчийн үүрэг бол зөвхөн хориглох биш, харин хязгаарлаж буй –“үндэслэл, шалтгаан”-ыг нотлох явдал гэдгийг онцолсон.

Тохирсон байх зарчим гэдгийг тодорхой бүтэц, шалгууртай “Зөвтгөлийн арга” хэмээн тодорхойлоод, төр хүний эрхэд халдахдаа дур зоргоор бус, нарийн бүтэц, дараалал бүхий шалгуураар өөрийн үйлдлийг зөвтгөх ёстой гэсэн шаардлага хэмээсэн.

Хязгаарлалтаас үүдэх үр дагавар их байх тусам хууль тогтоогчийн үндэслэл, нотолгоо илүү хүчтэй байх зарчим хэмээгээд, эрүүгийн ял шийтгэх ногдуулах нь захиргааны арга хэмжээнээс илүү өндөр босго шаардана гэлээ.

Доктор, профессор Л.Өлзийсайхан, Тохирсон байх зарчмын дагуу шалгахын өмнө тухайн хуулийн төсөл үндсэн эрхийг “ямар хэлбэрээр” хязгаарлаж байгааг тодорхойлно гээд үндсэн эрхийг хязгаарлах хэлбэрүүдийг жишээ татан тайлбарласан юм.

Үндсэн эрхийн аливаа хязгаарлалт нь гагцхүү хуулиар тогтоогдсон байх бөгөөд дур зоргын шинжгүй байна гэдгийг илтгэлдээ дурдаад, тохирсон байх зарчмын дөрвөн шалгуурыг практик жишээ татан танилцууллаа.

6.jpg

Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд,залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд зэрэг нийт 80 орчим хүн оролцож буй юм. Сургалт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

14.jpg17.jpg10.jpg8.jpg9.jpg7.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо3 минут 52 секундын өмнөХууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна8 минут 1 секундын өмнөФакторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 59 минутын өмнөЖ.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ2 цаг 5 минутын өмнөШүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ3 цаг 52 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв4 цаг 9 минутын өмнөМАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй5 цаг 22 минутын өмнөУул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ5 цаг 48 минутын өмнөЯ.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна5 цаг 59 минутын өмнөНийт нутгийн 78 хувь цастай байна8 цаг 19 минутын өмнөАкадемич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун8 цаг 27 минутын өмнөУИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна8 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 52 минутын өмнөБ.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.