Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
Арваннэгдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгийн баруун сумдын нутгаар 0.0–0.5 мм цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 метр байна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 13–18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7–12 хэм, бусад нутгаар 2–7 хэм хүйтэн байна. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 7–9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2–7 метр. Өдөртөө 5–7 хэм хүйтэн байна.
Арваннэгдүгээр сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нөөс 25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 25-наас 26-нд шилжих шөнө Төв, Сэлэнгийн ихэнх нутаг, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар 0.1–6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн 26-ны өдөр Төв, Сэлэнгийн зарим сум болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумын нутгаар, 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун сумд болон Хөвсгөлийн зарим сумын нутгаар 0.1–6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 25, 28-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
25-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28–33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22–27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10–15 хэм, бусад нутгаар 16–21 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16–21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11–16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.
Facebook
Twitter
Youtube


Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Нийт нутгийн 78 хувь цастай байна
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна
Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ.gif)

Сэтгэгдэл бичих