Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд


11-р сарын 24
11 цаг 10 минут

      Тайландын Хаант Улсад аялж жуулчлах, суралцах, хөдөлмөр эрхлэх болон бусад зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  1. Виз болон хилээр нэвтрэх нөхцөл

Тайландын Хаант Улсад визгүй зорчих нөхцөлд 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өөрчлөлт орж, Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид тус улсад нэг удаад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр өмнө нь мөрдөж байсан 60 хүртэл хоног визгүй зорчих нөхцөл хүчингүй болсон.

Хөдөлмөр эрхлэх, суралцах, урт хугацаагаар оршин суух болон аялал жуулчлалаас бусад зорилгоор Тайландын Хаант Улсад зорчих иргэд тухайн зорилгод нийцсэн ангиллын визийг Тайландын цахим визийн систем (https://www.thaievisa.go.th)-д урьдчилан мэдүүлж, шаардлагатай зөвшөөрлийг урьдчилан авах ёстой. Аялал жуулчлалын зорилгоор визгүй нэвтэрсэн иргэд холбогдох зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэхийг хориглодог болохыг анхаарна уу.

Нийгмийн сүлжээгээр өндөр цалинтай ажилд зуучлах, виз болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн зар, мэдээллийн үнэн зөвийг сайтар нягталж, хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөг, цахим залилангийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү.

Тайландын Хаант Улсын хил залгаа бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан газрын хилээр зорчих иргэдийг дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах болсныг анхаарна уу.

  1. Аялалд гарахын өмнө анхаарах зүйлс

Тайландын Хаант Улсад зорчих иргэд аялалд гарахын өмнө дараах шаардлагыг анхаарна уу. Үүнд:

  • Гадаад паспорт: Гадаад паспортын хүчинтэй хугацаа Тайландын Хаант Улсад нэвтрэх өдрөөс хойш зургаан сараас доошгүй байх шаардлагатай.
  • Хилээр нэвтрэх цахим мэдүүлэг: Тайландын хилээр нэвтрэх цахим мэдүүлэг (Thailand Digital Arrival Card буюу TDAC)-ийг https://tdac.immigration.go.th цахим хуудаст бөглөнө (үнэ төлбөргүй).
  • Аялалтай холбоотой баримт бичиг: Хилээр нэвтрэх үед буцах, эсхүл цааш зорчих нислэгийн тийз, байрлах газрын мэдээлэл, аяллын зардлаа санхүүжүүлэх чадавхтай эсэхийг нотлох баримт шаардаж болзошгүй тул эдгээрийг бэлэн байлгана.
  • Визний хугацаа: Тайландад визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 500 тай баат (THB)-ын торгууль ногдуулах, албадан гаргах, тус улсад дахин нэвтрэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авна.
  1. Нислэгийн аюулгүй байдал, тээш шалгах журам

Тайландын Иргэний нисэхийн ерөнхий газар (CAAT)-аас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нислэгийн тээшийг шалгах шинэ зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг зохицуулалтын дагуу нисэх буудлын аюулгүй байдлын алба бүртгүүлсэн тээшинд сэжигтэй, хориглосон, эсхүл нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй эд зүйл байж болзошгүй гэж үзвэл холбогдох журмын дагуу зорчигчийг байлцуулахгүйгээр тээшийг нээж шалгах боломжтой.

Иймд иргэд онгоцны ачаанд өгч буй тээшиндээ хориглосон болон аюултай эд зүйл хийхгүй байх, гадаад паспорт, мөнгө, үнэт эдлэл, чухал баримт бичиг, зөөврийн цэнэглэгч (power bank) зэрэг эд зүйлээ гар тээшиндээ авч явах, агаарын тээврийн компани болон нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөхийг зөвлөж байна.

Түүнчлэн бусдаас дайвар ачаа тээш, эд зүйл авахаас татгалзахыг зөвлөж байна.

  1. Хориглосон эд зүйлс, гаалийн хяналт

Тайландын Хаант Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум болон бусад хориглосон бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, эзэмших, худалдахтай холбоотой аливаа үйлдэлд хатуу хууль, дүрэм үйлчилдэг. Ялангуяа цахилгаан тамхи, түүний төхөөрөмж болон дагалдах хэрэгслийг Тайландад импортлохыг хориглодог болохыг анхаарна уу. Тайландын хилээр нэвтрэхэд согтууруулах ундааг нэг литр, тамхийг 200 ширхгээс хэтрүүлэхгүй байх ерөнхий хязгаарлалт үйлчилдэг.

Их хэмжээний бэлэн мөнгө (15,000 ам.доллар), эм, хүнсний бүтээгдэхүүн болон гаалийн мэдүүлэг шаардлагатай бусад бараа, бүтээгдэхүүн авч яваа тохиолдолд холбогдох журмын дагуу гаальд мэдүүлнэ.

Мөн Та бүхэн аялалынхаа турш Тайландын Хаан, хааны гэр бүл, шашин шүтлэг, соёл, зан заншлыг хүндэтгэж, тус улсын хууль тогтоомжийг чанд мөрдөнө үү.

  1. Аюулгүй байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх

      Тайландын зарим бүс нутагт борооны улирлын үеэр үер, хөрсний гулгалт, хүчтэй салхи, далайн давлагааны улмаас аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул аялж буй бүс нутгийнхаа цаг агаарын урьдчилсан мэдээ, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, мэдээг тогтмол шалгаж, үерийн эрсдэлтэй газар, далайн эрэг болон уулын бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Түүнчлэн зам тээврийн осол, халаасны хулгай, аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой залилангаас сэрэмжилж, гадаад паспорт, мөнгө болон бусад үнэт зүйлсээ найдвартай хадгална уу.

  1. Яаралтай тусламжийн утас

Тайландын Хаант Улсад зорчих, оршин суух хугацаанд яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд дараах утсаар холбогдоно уу.

  • Цагдаа: 191
  • Түргэн тусламж: 1669
  • Жуулчны цагдаа (Tourist Police): 1155
  • Гал түймрийн дуудлага: 199

Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад зорчих, оршин суух хугацаандаа эрх зүй, эрүүл мэнд, аюулгүй байдал болон бусад асуудлаар консулын зөвлөгөө, туслалцаа авах шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдоно уу.

Холбоо барих:

Утас: +66 (0)2 168 8598

Шуурхай утас: +66 061-026-9692

Цахим шуудан: bangkok@mfa.gov.mn

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд9 минут 41 секундын өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв18 минут 34 секундын өмнөҮл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 цаг 1 минутын өмнөБ.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.