Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ


11-р сарын 24
12 цаг 34 минут

      Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч нар өнөөдөр (2026.11.24) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болохыг, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 35 жилийн ой 2027 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тохиож буйг хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тодотгов.

photo_2026-11-24_11-07-09.jpg

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 15 дахь тэмцээнийг уламжлалын дагуу Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах юм байна.

Тэмцээн гурван үе шаттай бөгөөд анхан шат нь 2026 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Энэ шатны аваргууд буюу сумаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүргээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин шалгарч, хагас шигшээ шатанд тоглох эрхтэй болно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2026 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийслэлээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй шатарчин шалгаран шигшээ тэмцээнд оролцоно.

Улс орон даяар зохион байгуулагддаг, 6000 гаруй шатарчин оролцдог шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээн 2027 оны 1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана гэдгийг Ч.Бат-Эрдэнэ дарга мэдээлэв. Шигшээ тэмцээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төлөөлөл, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны төлөөлөл 120 гаруй шатарчин урилгаар оролцох аж. “Монголын шатрын холбооны дүрмээр явагддаг тэмцээний медаль хүртсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгодог онцлогтой. Түүнчлэн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг энэ тэмцээний бүх шатанд үндэсний рейтинг бодогдож, шатар сонирхогчид чансаагаа тооцуулдаг онцлогтой” хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ мэдээлсэн.

photo_2026-11-24_11-07-09 (2).jpg

Монголын шатрын холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар 15 дахь удаагийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан, бэлтгэл ханган ажиллаж байгаа талаар Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан сэтгүүлчдэд мэдээллээ. Эл тэмцээнд олон улсын түвшинд чансаатай тоглож буй шатар сонирхогчдыг урьж оролцуулдаг болжээ.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч ажиллах бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр тэмцээний дүрмийн талаар мэдээлэл өгөв.

Тэмцээний гурван шат Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд цагийн хяналт нь талдаа нэг цаг, нэг өрөг нийтдээ хоёр цаг үргэлжлэх аж. Анхан шатны тэмцээн буюу сум, дүүргийн аваргуудыг шалгаруулах тэмцээний оролцогч 10 хүртэл байх тохиолдолд тойргийн системээр, 10-аас илүү шатарчин өрсөлдөх үед Швейцар системээр оноолтоо хийх аж. Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах анхан шатны тэмцээнийг аймаг, нийслэлийн шатрын холбоо, хагас болон шигшээ тэмцээнийг нийслэлийн шатрын холбоо зохион байгуулах юм байна. “Ч.Бат-Эрдэнэ даргын танилцуулсанчлан шигшээ тэмцээнд медаль хүртсэн 6 шатарчин Монгол Улсын шатрын спортын дэд мастер цол хүртэнэ. Энэ жил Үндсэн хууль батлагдсаны 35 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг тэмцээний энэ удаагийн шагналын сан нэмэгдсэн” хэмээн олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч мэдээлсэн.

photo_2026-11-24_11-07-09 (3).jpg

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээний талаарх хэвлэлийн бага хурлын төгсгөлд тэрбээр шатар сонирхогчдыг өргөнөөр оролцохыг уриад, амжилт хүсэв.

image_2026-11-24_11-10-10.png

Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч Үндсэн хуулийн өдрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцох эрхтэй байдаг хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ6 минут 9 секундын өмнөТайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд1 цаг 30 минутын өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 39 минутын өмнөҮл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн3 цаг 21 минутын өмнөБ.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.