Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ


11-р сарын 24
12 цаг 50 минут

     Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,893 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан.

Дээрх хугацаанд 1,235 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 762 хэрэг шинээр нээж, 362 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145, Өмчлөх эрхийн эсрэг 102, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Авлигын эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна.

Авлигын хэргүүдийн талаар

- “Г...”-ХХК-ийн захирал Г.Г, “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М, “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М, “Б...”ХХК-ийн захирал О.М, “Э” ХХК-ийн захирал Л.О, “К...” ХХК-ийн менежер Э.А нар нь холбогдох хууль журмыг зөрчиж, компанийн барилгын зураг төсөл нь галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай дүгнэлтийг гаргуулан давуу байдал олж авах  зорилгоор .... газрын зураг, хяналтын асуудал хариуцсан нийтийн албан тушаалтан Б.М -д 3.5- 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх 6 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (хахууль өгөх) хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд (Нийтийн албан тушаалтан Б.М-д холбогдох хахууль авсан гэх хэргийг тусгаарлан шалгаж байна);

- Ч.Б Ш.О, Н.С нар нь холбогдох хууль журмыг зөрчиж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч, давуу байдал олж авах зорилгоор ... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан Б.Э-д  400 мянгаас 13 сая хүртэлх төгрөгийн хахууль өгсөн гэх 3 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (хахууль өгөх) хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд (Нийтийн албан тушаалтан Б.Э-д холбогдох хахууль авсан гэх хэргийг тусгаарлан шалгаж байна);

-Б.Ц нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ... газрын дарга, мэргэжилтэн Б.М, нягтлан бодогч М.М нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Төрийн сангийн данснаас нийт 3.9 сая төгрөгийг гаргаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Соёлын өвтэй холбоотой хэргүүд:

- С.Э нь 2016 оны 10 дугаар сард өөрийн найзаас 70 сая төгрөгийн барьцаанд авсан гэх түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн олдворыг 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлж, төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, соёлын биет өвийг завшсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.О нь бусадтай бүлэглэн 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн хяналтын бүсээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нийт 74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд;

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

- Б.Т нь 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.Ө нь 2026 оны 8 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Х.З нь 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн үед “өвс” гэх нэршилтэй, 47.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, бусдын тээврийн хэрэгсэлд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Э.Т нь 2022 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг   хүртэлх хугацаанд нийт 2 удаагийн үйлдлээр "өвс", “шавар” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авсан,  хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна8 минут 14 секундын өмнөНийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ14 минут 36 секундын өмнөҮндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ30 минут 19 секундын өмнөТайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд1 цаг 54 минутын өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв2 цаг 3 минутын өмнөҮл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн3 цаг 45 минутын өмнөБ.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.