Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна


11-р сарын 24
12 цаг 56 минут

     Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон болон орхигдсон талбайг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах зорилго бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/10, А/127 тоот хамтарсан тушаалаар байгуулсан.

Ажлын хэсэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны төлөөллөөс бүрдсэн ба Ажлын хэсгийн даргаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, дэд даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улсын хэмжээнд 2021–2026 онд хүрээлэн буй орчны эсрэг 3045 гэмт хэрэг бүртгэгдсэний 911 буюу 29.9 хувийг ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэрэг эзэлж байна.

Ажлын хэсгийн хүрээнд зохион байгуулсан хамтарсан хяналт шалгалтаар хууль бус олборлолт явуулсан байж болзошгүй 203 үйлдлийг илрүүлж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн хууль бус үйл ажиллагаанд ашигласан 74 техник, тоног төхөөрөмжийг буулгах арга хэмжээ авч, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна.

Түүнчлэн 2026 онд Сэлэнгэ, Увс аймагт хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулж, 300 орчим хүнийг хамруулсан ба Экологийн цагдаагийн албанаас олон нийтэд түгээсэн мэдээлэл давхардсан тоогоор 2.5 сая хүнд хүрчээ.

Байгаль орчны мэдээллийн сан www.eic.mn санд 2026 оны 05 дугаар сарын байдлаар хүний буруутай үйл ажиллагаа буюу хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна. Эдгээр талбайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх хүрээнд Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Баянхонгор аймгийн эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсад ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 17.7-47.5%-аар өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл, гэмт хэргийн илрүүлэлт, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байна гэж ажлын хэсгээс дүгнэж байна.

Цаашид ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хамтран шалгах үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай байна.

Ажлын хэсгийн зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт ашиглагдсан техник, тоног төхөөрөмж, эд материалыг улсын орлого болгох зохицуулалтыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтаас ялган тодорхой болгох саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлжээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр, санал дүгнэлтийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна14 минут 10 секундын өмнөНийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ20 минут 32 секундын өмнөҮндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ36 минут 15 секундын өмнөТайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд2 цагийн өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв2 цаг 9 минутын өмнөҮл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн3 цаг 51 минутын өмнөБ.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.