Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


11-р сарын 24
16 цаг 12 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.24/ Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар албан даалгаварт "Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас санал болгож буй төсвийн дэмжлэгийн зээл авах асуудлыг судалж, хэрэгжүүлэх" асуудлыг Сангийн сайдад даалгасныг З.Мэндсайхан сайд энэ үеэр дурдаад, энэ хүрээнд асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

03.jpg

Ойрх Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт 2026 онд 4.9 хувьтай тэнцэх буюу өмнөх оны өсөлтөөс 0.6 нэгж хувиар буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Геополитикийн нөхцөл байдлын ээдрээтэй энэ үед гадаад валютын нөөцийг тогтвортой болгох, эрсдэлийг хамгаалах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын зээлийн хөрөнгийг авч ашиглахаар төлөвлөж байсныг хэлэлцээрийн үр дүнд 200.0 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн хэмээн Сангийн сайд танилцуулав.

04.jpg

Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, хүүгийн түвшний хувьд хөвөгч суурь хүү болох баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй аж.

Мөн тус банктай хөтөлбөр боловсруулсны үр дүнд Монгол Улс Болзошгүй гамшгийн үеийн эрсдэлийн санхүүжилтийн хүрээнд 250.0 сая ам.долларын зээлийн шугам байгуулахаар тохирсон байна. Энэхүү шугамыг нээснээр байгаль цаг уур болон бусад гамшиг нүүрэлсэн тохиолдолд эрсдэлийн үед яаралтай санхүүжилтийг гаргах бэлэн байдал хангагдана гэдгийг Сангийн сайд тодотгож байлаа.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 минут 56 секундын өмнөЦахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна16 минут 16 секундын өмнөЕрөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ2 цаг 50 минутын өмнөХууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна3 цаг 30 минутын өмнөНийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ3 цаг 36 минутын өмнөҮндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ3 цаг 52 минутын өмнөТайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд5 цаг 15 минутын өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв5 цаг 24 минутын өмнөҮл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн7 цаг 7 минутын өмнөБ.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.