УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа


11-р сарын 25
9 цаг 33 минут

      Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд (2026.11.24) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтад нийт 25 иргэн оролцож, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны түвшин, нийгмийн хамгаалал, хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, төрийн үйлчилгээний хүртээмж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, төрийн албаны эрх зүйн орчны талаар санал бодлоо илэрхийлэв.

photo_2026-11-24_13-50-15 (4).jpgviber_image_2026-11-24_10-48-45-485.jpg

Уулзалтын үеэр Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Халх Нөмрөг нутгаа сэргээе” төрийн бус байгууллагын төлөөлөл бүс нутагт гарч буй ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, түүнээс үүдэн байгаль орчин, эдийн засагт учирч буй хохирлын талаарх асуудлыг хөндлөө. Тэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээх ажлыг төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачилга дэвшүүлсэн юм.

photo_2026-11-24_13-50-16 (5).jpg

Мөн Нөмрөгийн дархан цаазат газрын ан амьтдад өвс, тэжээл хүргэх ажлыг иргэдийн хандив, дэмжлэгээр зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө. Тус дархан цаазат газарт 57 орчим зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс ховор, нэн ховор амьтдын эзлэх хувь багагүй байгааг онцолсон юм. Судалгааны мэдээллээр тус бүс нутагт 10 мянга гаруй бор гөрөөс, 3000 орчим халиу буга, 300 орчим хандгай тоологдсон бөгөөд Засгийн газраас 600 гаруй сая төгрөгөөр ан амьтдад өвс, тэжээл хүргэхээр шийдвэрлэсэн ч хэрэгжилттэй холбоотой, тодорхойгүй байгаа зарим асуудалд анхаарч ажиллахыг Л.Соронзонболд гишүүнээс хүсэв.

photo_2026-11-24_13-50-16 (4).jpg

Тус төрийн бус байгууллага иргэдийн хандив, дэмжлэгээр бэлтгэсэн 2000 орчим боодол өвсийг сумын удирдлага болон дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ. Халх-Нөмрөгийн бүсэд өвлийн улиралд цас их хэмжээгээр ордог тул автомашин, техник хэрэгслийн нэвтрэх боломж хязгаарлагддаг аж. Иймээс Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдын өвөлжилтийн нөхцөлийг сайжруулах, түймрийн дараах экосистемийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

photo_2026-11-24_13-50-16 (6).jpgphoto_2026-11-24_13-50-16 (8).jpgphoto_2026-11-24_13-50-18.jpg

Өнөөдрийн уулзалтад үзэл бодлоороо нэгдсэн сайн дурын хөдөлгөөний гишүүд, орон нутгаас ирсэн иргэд, залуучуудын төлөөлөл оролцсон бөгөөд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, баялгийн үр өгөөжийн шударга хуваарилалт зэрэг нийгмийн өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Түүнчлэн төрийн албаны шалгалтын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, залуучуудыг төрийн албанд ажиллах боломж, нөхцөлөөр дэмжих чиглэлээр санал хүсэлтээ уламжиллаа.

photo_2026-11-24_13-50-18 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд уулзалтын үеэр хөндөгдсөн асуудал, иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлахын зэрэгцээ хууль тогтоох болон парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, иргэдтэй эргэх холбоотой ажиллахаа илэрхийллээ.

photo_2026-11-24_13-50-19.jpgphoto_2026-11-24_13-50-18 (3).jpgphoto_2026-11-24_13-50-15.jpg

Л.Соронзонболд нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа8 минут 14 секундын өмнөЗасгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ12 минут 54 секундын өмнөАНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа17 минут 15 секундын өмнөСургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй31 минут 43 секундын өмнөУлсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа40 минут 6 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн44 минут 13 секундын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.