Замын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно


11-р сарын 25
11 цаг 48 минут

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хуралдаан болж, журмын төсөл болон холбогдох асуудлыг хэлэлцлээ.

Шинэчлэлийн гол зорилго нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг сайжруулж, ачилтын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж буй.

Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цаашид зөвхөн хөдөлгөөнд бодитоор саад учруулж гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлэх юм. Харин хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн ачилтаас өмнө урьдчилан анхааруулах, жолоочид автомашинаа буцаан авах боломж олгох зохицуулалтыг журмын төсөлд тусгалаа. Түүнчлэн ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байна. Ингэснээр ачилтыг шийтгэл бус, замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээ болгохыг зорьж байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай байсныг тус журмын төсөлд 35 болтол цөөрүүлэхээр тусгажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв7 минут 57 секундын өмнөЗамын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно12 минут 3 секундын өмнөУИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа2 цаг 27 минутын өмнөЗасгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ2 цаг 32 минутын өмнөАНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа2 цаг 36 минутын өмнөСургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй2 цаг 51 минутын өмнөУлсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа2 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн3 цаг 3 минутын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.