Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв


11-р сарын 25
11 цаг 52 минут

      Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 294 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 155 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 109 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 9 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв.

Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “Б” нь нэр бүхий 18 иргэний өмчлөлийн газрын байршлыг өөрчилж, улмаар дээрх байршилд төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр аж ахуй нэгжид 5,0 га газрыг эзэмшүүлсэн, Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтан нь төрийн бус байгууллагатай сонгон шалгаруулалтгүйгээр 37,0 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг шууд байгуулсан, Шийдвэр гүйцэтгэгч “О” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж төлбөр авагчаар тогтоогдсон этгээдтэй урьдын харилцаа, холбоотой байсан талаараа дээд шатны албан тушаалтанд мэдэгдээгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн төлбөр авагч талаас өөртөө зээл авсан зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт шалгалтаар 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг зөрүүтэй мэдүүлсэн, их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр давхар ажил гүйцэтгэсэн зэрэг 7 албан тушаалтны зөрчлийг илрүүлж Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хариуцлагыг тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох албан бичгийг хүргүүллээ.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн гишүүний 2024-2025 оны орлого, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг явуулснаар 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж 151,2 сая төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв7 минут 47 секундын өмнөЗамын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно11 минут 53 секундын өмнөУИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа2 цаг 27 минутын өмнөЗасгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ2 цаг 32 минутын өмнөАНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа2 цаг 36 минутын өмнөСургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй2 цаг 51 минутын өмнөУлсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа2 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн3 цаг 3 минутын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.