Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав


11-р сарын 25
18 цаг 24 минут

      -“Хаана ч аюулгүй” уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ-

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороотой хамтран өнөөдөр (2026.11.25) “Их эзэн Чингис хаан” танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2026-11-25 15.01.36.jpg

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын яамд, Олон улсын хөгжлийн түншлэгч, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

2026-11-25 15.02.15.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүчирхийлэл бол зөвхөн нэг хүний, нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн шударга ёстой шууд холбоотой асуудал юм. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд дэвшүүлж буй “Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэсэн уриа нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхой илэрхийлж байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг зөвхөн хууль батлах хүрээнд бус хуулийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын хариуцлага, хохирогчийн эрхийн бодит хамгаалалт гэсэн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж дүгнэж байна гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор авах арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолыг мөн баталсан. Бид хууль хэрхэн хэрэгжиж, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг хэрхэн хамгаалж байгааг үр дүнгээр үнэлэх ёстой хэмээн онцлов.

2026-11-25 15.02.30.jpg2026-11-25 15.02.54.jpg2026-11-25 15.10.17.jpg

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлж, аяны хүрээнд шийдэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас анхаарч буй чиглэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баатаржав, жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нар мэдээлэл өгөв.

2026-11-25 15.11.10.jpg2026-11-25 15.03.19.jpg2026-11-25 15.03.06.jpg2026-11-25 15.03.28.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, аяны урианы “...ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Аяны хүрээнд ял завшихад нөлөөлж буй шалтгаан юу байна, гэм буруутай этгээд хариуцлага хүлээдэг үү, хохирогчийн эрх ашгийг сэргээсэн үү, хохирлыг барагдуулсан уу гэдэгт төвлөрөх нь зүйтэй. Үр дүн гарах ёстой. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өнгөрсөн 3 жилийн орон нутгийн төсөвт дүн шинжилгээ хийгээд ирэх жилийн төсөвт ямар ахиц гаргах вэ гэдэг мэдээллийг өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын төсөв орон нутгийн төсөвт тусгагддаг. Цаашид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэв.

2026-11-25 15.03.12.jpg2026-11-25 15.02.42.jpg

Хэлэлцүүлэгт оролцогчид, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн суурь ойлголтыг хүүхдүүдэд багаас нь зааж төлөвшүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах, зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийг манлайлах, залуустаа үлгэр дууриалал болох, тэдний зан чанарыг өөрчлөх үйл ажиллагаа явуулах, цахим орчинд хохирогчийн эрхийг хамгаалах, эрчүүдийн сэтгэл зүй зэрэг асуудлыг хөндлөө.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриатай тэмдэглэж ирсэн. Аянд Монгол Улс 1997 оноос нэгдсэн бөгөөд энэ жил “Хаана ч аюулгүй” уриан дор зохион байгуулж байна. Харин НҮБ-ын уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” юм.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш арга хэмжээг хааж үг хэлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-11-25 15.03.35.jpg2026-11-25 15.02.02.jpg2026-11-25 15.01.55.jpg2026-11-25 15.01.17.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна4 минут 43 секундын өмнөЖендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав9 минут 7 секундын өмнөНөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ4 цаг 46 минутын өмнөХувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв6 цаг 42 минутын өмнөЗамын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно6 цаг 46 минутын өмнөУИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа9 цаг 1 минутын өмнөЗасгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ9 цаг 5 минутын өмнөАНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа9 цаг 10 минутын өмнөСургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй9 цаг 24 минутын өмнөУлсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа9 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн9 цаг 37 минутын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.