Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн


11-р сарын 27
9 цаг 03 минут

      Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0–3.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст хүйтэрнэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11–16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7–12 хэм, бусад нутгаар 1–6 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0 хэмээс 5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өчигдрийн өдрийнхөөс 5 хэмээр хүйтэрч, өдөртөө 7–9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр. Өчигдрийн өдрийнхөөс 9 хэмээр хүйтэрч, өдөртөө 10–12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өчигдрийн өдрийнхөөс 8 хэмээр хүйтэрч, өдөртөө 10–12 хэм хүйтэн байна.

Арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-ноос 28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сум болон Архангайн баруун сумдын нутгаар, 28-ны өдөр Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар, 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Дорноговийн зарим сум, Завханы ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн 29-ний өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 30-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30–35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23–28 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11–16 хэм, бусад нутгаар 17–22 хэм хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18–23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13–18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2–7 хэм, бусад нутгаар 8–13 хэм хүйтэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн12 минут 38 секундын өмнөБүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ11 сар 26. 21:10Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ11 сар 26. 15:24Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй11 сар 26. 12:03Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа11 сар 26. 11:56Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр11 сар 26. 9:27Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал11 сар 26. 9:17Цаг агаар: Цас орно, өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 26. 9:14БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ11 сар 25. 18:34Их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна11 сар 25. 18:28Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав11 сар 25. 18:24Нөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ11 сар 25. 13:47Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв11 сар 25. 11:52Замын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно11 сар 25. 11:48УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа11 сар 25. 9:33Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ11 сар 25. 9:28АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа11 сар 25. 9:24Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй11 сар 25. 9:09Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа11 сар 25. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн11 сар 25. 8:57Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.