Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ


11-р сарын 26
21 цаг 10 минут

      Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2026.11.26) боллоо.

2026-11-26 19.50.21.jpg

Хүчин бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр, дээдсээс өвлөсөн монгол бөхөд ёс жудаг, дээдлэх сүлдтэй монгол төрд шударга ёс, дэлхийд данстай Монгол Улсад маань эв нэгдэл чухал болохыг онцлоод, талцаж бус нэгдэн нягтарч, хийрхэн тэмцэж бус хийж бүтээж, хэн нэгнээ үгүйсгэж бус дэмжиж хамтран зүтгэхийг нийт ард иргэддээ уриаллаа.

photo_2026-11-26_19-46-44_286398.jpg

Хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Д.Алтанцоож нар үлдэж, Улсын заан Д.Алтанцоож давхар шуудагны барьцнаас баруун хавирах мэхээр даван, түрүүлэв.

photo_2026-11-26_19-46-49_286408.jpg

Тэртээ 1984 онд анх зохиогдож, 1990 оноос тогтмолжсон энэхүү өндөр эрэмбийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нийт зургаан удаа түрүүлж байсан бол тус сумын буюу нэг сумаас хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь анхны тохиолдол боллоо.

photo_2026-11-26_19-46-44_286396.jpg

Хүчит бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын арслан Б.Бат-Өлзий нар үлдсэн бол дунд шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Улсын заан Д.Хүдэрбулга, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан С.Сүхбат, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын харцага Э.Даш, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Улсын начин Б.Лхагвадорж нар шалгарч, үзэгч олноо баясгалаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн18 минут 53 секундын өмнөБүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ11 сар 26. 21:10Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ11 сар 26. 15:24Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй11 сар 26. 12:03Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа11 сар 26. 11:56Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр11 сар 26. 9:27Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал11 сар 26. 9:17Цаг агаар: Цас орно, өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 26. 9:14БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ11 сар 25. 18:34Их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна11 сар 25. 18:28Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав11 сар 25. 18:24Нөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ11 сар 25. 13:47Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв11 сар 25. 11:52Замын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно11 сар 25. 11:48УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа11 сар 25. 9:33Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ11 сар 25. 9:28АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа11 сар 25. 9:24Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй11 сар 25. 9:09Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа11 сар 25. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн11 сар 25. 8:57Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.