Хатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргана


11-р сарын 27
9 цаг 30 минут

      Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч буй айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын зуух, түлшний хэрэглээ, угаарын хий мэдрэгчийн ажиллагаанд тооллого, хяналт шалгалт хийх ажлын хэсэг хуралдлаа. Хурлыг нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшин ахалж, хэрэгжүүлж буй ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын албан хаагчид байнгын хяналт шалгалт, тооллогыг гүйцэтгэж байна.

Шалгалтад:

  • 3–15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч айл өрхүүд,
  • 15–100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгаа юм.

Хурлаар хяналт шалгалтыг эрчимжүүлэх хүрээнд дараах гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө

  • Хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах,
  • Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдлыг шалгах,
  • Хатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргахыг тус тус үүрэг болголоо.

Эдгээр арга хэмжээ нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргана9 минут 28 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн36 минут 52 секундын өмнөБүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ11 сар 26. 21:10Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ11 сар 26. 15:24Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй11 сар 26. 12:03Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа11 сар 26. 11:56Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр11 сар 26. 9:27Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал11 сар 26. 9:17Цаг агаар: Цас орно, өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 26. 9:14БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ11 сар 25. 18:34Их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна11 сар 25. 18:28Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав11 сар 25. 18:24Нөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ11 сар 25. 13:47Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв11 сар 25. 11:52Замын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно11 сар 25. 11:48УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа11 сар 25. 9:33Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ11 сар 25. 9:28АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа11 сар 25. 9:24Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй11 сар 25. 9:09Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа11 сар 25. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн11 сар 25. 8:57Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.