Р.Нямдаваа: ОХУ-д луйврын шинжтэй гэрээнд гарын үсэг зурсан иргэдээ татан авахаар ажиллаж байна


11-р сарын 27
9 цаг 50 минут

      Иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан дайнд дайчлагдах тохиолдол гарч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гарсан. Энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодрууллаа.

-”ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн. Үндсэндээ манай иргэн бол хэлний бэрхшээлээс үүдэн залилан луйврын шинжтэй гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан байна. Иргэнээ татан авахаар ОХУ-д хандсан байгаа. Ийм процесс нь өдөр хоногоор хэмжигддэг учраас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд шууд хандах алхмыг хийгээд байна.

-Манай улсад урьд өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу. Ийм хүсэлтийн дагуу иргэдийг буцаан авчирч байсан ямар тохиолдол байдаг вэ?

-Энэ ганц тохиолдол биш. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан, цаашдаа ч дахин гарах эрсдэлтэй. ОХУ-д цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурж, оролцсон арав орчим Монгол Улсын иргэн байна. Гадаад харилцааны яамнаас хэлний бэрхшээлээс үүдэн гадны хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар ихэнх иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авсан. Иргэд өндөр цалинтай тогооч, тээврийн жолоочийн ажил амласан зар мэдээний дагуу бүртгүүлж, хил давах тохиолдол гарч байна. Үүнийг таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан. Ер нь “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэдэг нэрийн дор залилан луйврын шинжтэй, цэргийн тусгай ажиллагаанд татан оруулж байна гэдэг асуудал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар тодорхой мэдээллийг авч, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээллийг түгээсэн. Тодруулбал, ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын нийгмийн сүлжээн дэх хуудас болон ГХЯ-ны Консулын газрын вэб сайтаар дамжуулан нийтэлсэн. Тухайн иргэний ар гэрийнхэнтэй ГХЯ-наас тогтмол холбоотой байна. Бид аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. ГХЯ-ны чухал чиг үүрэг бол хилийн чанад дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах байдаг.

Б.НАНДИН

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Р.Нямдаваа: ОХУ-д луйврын шинжтэй гэрээнд гарын үсэг зурсан иргэдээ татан авахаар ажиллаж байна8 минут 11 секундын өмнөХатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргана27 минут 28 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн54 минут 52 секундын өмнөБүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ11 сар 26. 21:10Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ11 сар 26. 15:24Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй11 сар 26. 12:03Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа11 сар 26. 11:56Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр11 сар 26. 9:27Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал11 сар 26. 9:17Цаг агаар: Цас орно, өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 26. 9:14БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ11 сар 25. 18:34Их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна11 сар 25. 18:28Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав11 сар 25. 18:24Нөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ11 сар 25. 13:47Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв11 сар 25. 11:52Замын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно11 сар 25. 11:48УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа11 сар 25. 9:33Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ11 сар 25. 9:28АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа11 сар 25. 9:24Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй11 сар 25. 9:09Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа11 сар 25. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн11 сар 25. 8:57Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.