Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалтай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Үүний дараахан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийгмийн сүлжээнд бичихдээ: "Бодийн 110 сая ам.долларын авилгыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа!
Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна!
Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая!
Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа!
Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна.
Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно! Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа!!!
Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу 8 сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно.
Энэ 👉ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.
Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай!
- Гашуун сухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, тэрийгээ пост болгоод олон нийтэд түгээчих!
Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй!
- “2019 оны 09 сарын 09 ны өдрийн Эрдэнэс тавантолгойн ХХК-ийн ТУЗ-ын хурлын 19-р тогтоолоор Бодь интершэншл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000,00 ( хоёр зуун ерөн гурван тэрбум, долоон зуун сая ) төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байна байгаа вэ, бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих!
Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө Төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авчисаныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
- Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт финаншлийн дансыг нь 2022.12.18 ны өдөр АТГ олж тогтоогоод надад танилцуулж байсан юм.
Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ!
Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож үнэн зөв мэдээллийг баримттай, нотлогоотой ярихаа үүгээр илэрхийлж байна.
Худал хурдан ч үнэнд гүйцэгднэ…" гэв.
Facebook
Twitter
Youtube


Р.Нямдаваа: ОХУ-д луйврын шинжтэй гэрээнд гарын үсэг зурсан иргэдээ татан авахаар ажиллаж байна
Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой
Сурах бичиггүй сурагчдаас чанартай боловсрол хүлээх үү
Тэд COP17-г ингэж дүгнэв.gif)

Сэтгэгдэл бичих