Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ


4-р сарын 26
9 цаг 37 минут

     Үндэсний аудитын газарт нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулан, дүгнэлт гаргуулахаар ирүүлснийг хуулийн хугацаанд үзэж хянан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр (2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр) хүлээлгэн өглөө.

Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн нийцлийн аудитын дүнг танилцуулан хүлээлгэн өгөв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 3 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хүлээн авч, Төрийн аудит MNS 6817:2020 стандарт, түүнийг хэрэгжүүлэх журам, заавар, аргачлалыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус шалгуур болгож хянан үзэхэд шаардлага хангасан гэж үзэх мөрийн хөтөлбөр ирүүлээгүй байсныг буцааж, дахин засаж ирүүлэхийг зөвлөсөн.

Нам, эвслээс хуульд заасан хугацааны дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн мөрийн хөтөлбөрт аудит хийж, 27 нам, 2 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн тухай дүгнэлт гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.13-т заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал Төрийн аудитын байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулах юм.

Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл Үндэсний аудитын газарт хүлээн авч, аудит гүйцэтгэн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ7 цаг 9 минутын өмнөСангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 22 минутын өмнөСагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа8 цаг 30 минутын өмнө“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо8 цаг 44 минутын өмнө2024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ8 цаг 50 минутын өмнөТөрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 56 минутын өмнөЭрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа9 цаг 55 минутын өмнөИргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 5. 12:04Өмнөговьд "Говь, хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 5. 12:01“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:50Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.