Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”


4-р сарын 29
8 цаг 38 минут

      -Энэ жил зээлийг нь тэглэчихэж болно оо, тэгээд малаа алдчихсан малчид маргааш яаж амьдрах юм бэ. Энэ асуултын хариулт бол Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн санаачилж, зохион байгуулж буй “Шинэ хоршоо” хөтөлбөр юм-

МАН-ын генсек Д.Амарбаясгалан үндэсний телевизээр ярьж байна. Малчид чих тавин сонссон байх. Монголын малчин ард нийлж хоршоо байгуулж орлого сайтай, чинээлэг сайхан амьдрах тухай тэр ярив. Хоршоо гэж хуучин сэдэв мэт боловч нэр нь “Шинэ хоршоо” аж.

Өвөл, хаврын хатууг дөнгөж давж буй малчдад урамтай мэдээлэл байсан нь дамжиггүй. Хөгшид нь тэтгэврээс өөр бэлэн мөнгөний орлогогүй малчид өнгөрсөн өвлийн хахир хүйтэн, хаврын хавсаргад малаа алдах нь алдаж туйлдсан. Онд оруулах нь оруулж, төл малаа авч чадсан нь ч бий. Гэвч байгалийн гамшгийн өмнө сөхөрсөн малчид  сэтгэл гундуу байна. Ийм харанхуй цаг үед нь төр засаг гараа сунгаж шуудай тэжээл бэлэн барьж очоод зогссонгүй. Малчид маргааш яаж амьдрах юм бэ гэдэг асуулт байнга хариулт нэхсээр л байлаа. Энэ асуултын хариултад төрийн далайцтай бодлого хэрэгтэй байв.

Ингээд мал сүргээ тоо толгойгоор нь өсгөөд ч улам л ядуурч, банкны өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд амьдарч буй малчдын өнөөгийн байдал цааш үргэлжилж  болохгүй гэж үзээд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан томоохон хөтөлбөрийг зоригтой барьж авав. 

Тэрбээр буянт мал сүргээ түшин амьдарч буй малчин түмнээ дэмжсэн 5-10 жилийн хугацаатай цогц бодлогыг Засгийн газраар дэмжүүлэн, УИХ-аар хуулийг нь батлууллаа. Малчидтай уулзаж, хоршооны төлөөллийг ч урьж хөтөлбөрөө танилцуулсан байна. Бүх монголчуудад ойлгуулах гэж “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө ам хуурайгүй ярьж явна, тэр. Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан энэ бодлогыг хөрсөнд нь, хөдөөд нь амжилттай хөгжүүлэхээр тал тал тийш мэдээлэл хүргэсээр байгаа нь энэ юм. Энэ хөтөлбөрийг дэмжүүлэхийн тулд МАН-ын генсек олон дайралттай тулсан. Малчдын өнөөдөр байгаа зээлийг нь зүгээр тэглэ, эсвэл ноолуурыг нь үнэтэй болгочих гэх зэргээр. Ямар сайндаа л тэр “Малчдыг мэдлэггүй, чадваргүй, зээл аваад юу ч хийж чадахгүй гэж тохуурхсан УИХ-ын гишүүний тойрог дээр очиж малчидтай жагсана” гэх вэ дээ. Сонгуулийн жилд олон улстөрчийн малчдад хайртай гэх дүр эсгэсэн энэ сиймхийг ашиглаад УИХ-аар хууль батлуулаад авлаа гэдгээ Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан Үндэсний телевизийн ярилцлагад орохдоо нуулгүй хэлээд авна лээ. Хэрэв дараа гэж хойшлуулсан бол сонгуулийн дөрвөн жилийн эргэлтээс нааш энэ асуудал шийдэгдэхээргүй байв. Энэ жил зээлийг нь тэглэчихэж болно оо, тэгээд малаа алдчихсан малчид маргааш яаж амьдрах юм бэ. Энэ асуултын хариулт бол Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн санаачилж, зохион байгуулж буй “Шинэ хоршоо” хөтөлбөр юм. Боломжийг нь бодлого тодорхойлогчид олгож өгөөгүй байж “Чи чадахгүй ээ” гэж малчдыг чичлэх нь зохимжгүй юм. Хийлгэхгүй адалж сууснаас хийлгээд алдаа, оноог нь дэнслээд үзэх нь хавь илүү биз ээ. Д.Амарбаясгалан “Малчид минь яараарай, жижигхэн учир шалтгаан тоочоод хойш суувал хоцорно шүү” гэж хоршоонд нэгдэхийг уриалсан юм.

Ийн “Шинэ хоршоо”-г орон даяар эхлүүлэхэд бэлэн боллоо. Мэдээж малчдад энэ талын мэдлэг, мэдээлэл хүргэх хүн хүч хэрэгтэй. Төрийн албанаас 1400 ажилтан хөдөө томилж бүтэн нэг сар сургалт оруулахаар хөдөлгөлөө. Энэ дөрөвдүгээр сарын 29 гэхэд төрийн албан хаагчид эхнээсээ суманд очоод заавар зөвлөгөөгөө эхлүүлэх юм байна. Хөдөө гэхээр хоосон толгойтнууд амьдардаг юм биш, тэд бизнес сэтгэлгээтэй. Мах бэлтгэх үү, ноолуур, ноосоо тушаах уу, арьс шир, сүү цагаан идээгээ боловсруулах уу, үхэр бордох уу гэх мэтээр өөрсдөө мэдээд хамтраад хийж чадна. Газар нутгийн онцлогоос хамаараад малын ямар ч бүтээгдэхүүнээ хоршоолж хамтран хөгжүүлж, зах зээлд оруулж ашиг олж болно. Бүр малын эмч нар ч мал эмнэлгийн хоршоо байгуулж малчдадаа чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг хоршооны гол автор Д.Амарбаясгалан хэлнэ лээ.

Монголчууд бид “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”, “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж хамтын хөдөлмөрийг зүйрлэдэг шүү дээ. Авхаалжтай, ажилсаг хэсэг нь амжилтад хүрдэг нь амьдралын хууль. Монголчууд улсын аварга малчин, тариаланч, саальчидаа тодруулж, жил бүрийн Цагаан сараар шагнаж урамшуулдаг. Түүнтэй адил Д.Амарбаясгалангийн автортой хоршоодоос улсын аварга удахгүй төрөх буй за... Ингээд хоршоо байгуулахыг хүссэн хүн бүрд хэрэгтэй байж болох албаны зарим мэдээллийг хүргэе.

Хоршоог хэн байгуулж болох вэ?

Мэдээж малчин, мал бүхий иргэн сайн дурын үндсэн дээр хоршоо байгуулах, гишүүнээр нэгдэж орох, элсэх нь нээлттэй. Гэвч хэн нэгэн хоршоонд дуртай үедээ ороод, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг зүйл биш. Тодорхой хэмжээний шаардлага, дүрэм журамд захирагдаж таарна. Хоршоонд тухайн сумын 18 нас хүрсэн, сумандаа амьдарч хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой иргэн гишүүнээр элсэх эрхтэй байх нь. Хоршоонд хэн, хэрхэн элсэж болох вэ гэсэн асуултын хариултыг дараах танилцуулгаас үзнэ үү.

Хоршоо байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Нэг хоршоонд доод тал нь есөн малчин айл нийлж болох аж. Хоршоонд нэг удаа үйлдвэрлэл явуулахад дэмжиж таван га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Малчид хоршоо байгуулахдаа хаана, хэнд, хэрхэн хандах вэ гэсэн асуулт олон ирж байна. Сум, аймагт хүнд суртал их байдаг. Анхан, дунд шатанд учрах саад бэрхшээлийг яах вэ гэсэн асуултыг хөдөөгийнхөн олонтаа тавьж байгаа юм. Хоршооны хуулийг  хэрэгжүүлэх үүргийг төрийн хамаарал бүхий бүх байгууллага хүлээх учраас тухайн орон нутгийн төрийн албан хаагчдад эхлээд хандах ёстой юм байна. Хоршоонд зээл олгох эхний шатанд улс, аймаг, сумын төр, захиргаа, банк болон бусад байгууллага хамтран ажиллаж зөвлөгөө өгч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ. Бүрдүүлэх материалын жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас буюу www.burtgel.gov.mn-ээс татаж авч болно. Хоршоо байгуулах өргөдөл, тамга тэмдэг авах зэрэг асуудлыг ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэнэ гэж албаны эх сурвалжийн дараах танилцуулгад дурджээ.

Хэдэн төгрөгийн зээл авч болох вэ?

Засгийн газраас уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхээр 5-10 жилийн урт хугацаанд нийт таван их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрөө баталсан юм. Энэ хүрээнд хоршооны гишүүн нэг малчин дээд тал нь 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин нэг хоршоо хоёр тэрбум төгрөгийн зээл авч болно. Арилжааны банкууд төрийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн эх үүсвэрээс “Шинэ хоршоо”-ны гишүүн малчдад зээл олгох юм. Банкууд энэ хөтөлбөрт зориулж зөвхөн энэ жилд 600 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Малчид өнөөдөр жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй арилжааны банкны зээлтэй амьдарч байна. Харин хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн урт хугацаатай, жилийн 6 хувийн бага хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой болно. “Малчид хоршооны хэлбэрээр ажиллаж хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой хуулийн хүрээнд Төрийн банк хамтран ажиллахад бэлэн байна. Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалт гаргах учраас банкны зүгээс хойрго хандах асуудал байхгүй” гэж Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар хэлсэн юм. Харин Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан “Өнөөдөр малчид 5-10 сая төгрөгийн зээлийг өндөр хувийн хүүтэй авч байгаа бол энэ удаа Зээлийн батлан даалтын сан орж ирснээр 20-50 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг хоршиж нэгдэж хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр авч болно” гэв.

Давхар зээл авч болох уу?

Энэ асуултад “Одоо зээлтэй хэдий ч тус хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж болно” гэж албаныхан хариулсан. Малчдын одоогийн зээл бол банкууд дээр хэрэглээний зээл ангилалд байдаг. “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд олгох зээл бол хоршооны гишүүн малчинд олгох хоршооны үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөнд зориулсан хөрөнгө оруулалтын зээл юм. Тийм болохоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарлалт үүнд нөлөөлөхгүй тул зээл авч болно гэж ойлгож болно.

Мөн хангалттай хэмжээний зээлийн баталгаа байхгүй малчид 20 хүртэлх сая төгрөгийн зээл авч болох аж. Үүнийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах юм байна.

Хотынхон хоршоонд орж болох уу?

Энэхүү хөтөлбөр нь  малчдад чиглэсэн  томоохон хэмжээний цогц бодлого тул хотын оршин суугчид  хамрагдахгүй. Хэрэв хотоос хөдөөд очиж амьдарна гэвэл хөтөлбөрт хамрагдаж болно. Гэхдээ малчин болсон нөхцөлд шүү дээ. Тухайн аймагтаа очсон, тодорхой хугацаанд мал малласан амьдралын гол орлогын эх үүсвэр нь мал болсон нь баталгаажиж байж банкнаас хоршооны хөрөнгө оруулалтын зээл олгохоор байгаа аж. Энэ бол малчинд олгож байгаа зээл. Малчин өөрөө төлөх үүрэг хүлээнэ. Тэгэхээр малчин өөрөө хоршоогоо хянах, үйл ажиллагаагаа хянахад оролцож сурах нь чухал юм байна.

“Шинэ хоршоо”-ны талаар хаанаас мэдээлэл авч болох вэ?

Олон хүн “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа юм. Тус хөдөлгөөний төв оффис нь Улаанбаатар  хотын Баянзүрх дүүргийн, 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөө, 18А-1 буюу Засгийн газрын 9 дүгээр байранд байрлаж байна.  Хоршооны талаар 1800-2024 дугаарын утсаар мэдээлэл авч болох юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.