“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө


5-р сарын 2
9 цаг 24 минут

        Төрийн банк, Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д 2024.04.22-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нь салбарын мэргэжилтнүүд, банк, бизнес эрхлэгч, худалдан авагчид нэг дор цуглан асуудлаа хэлэлцэж, шийдлийг эрэлхийлэн, зээлээ шуурхай шийдвэрлүүлэх гэх мэт шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон байдлаар зохион байгуулагдсан анхны Тогтвортой хөгжилд чиглэсэн үзэсгэлэн худалдаа гэдгээрээ онцлог аж.

Тус үзэсгэлэн худалдаагаар дамжуулан иргэд Төрийн банкны явуулын банкаар үйлчлүүлэн сонирхсон бараа бүтэгдэхүүн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эко тээврийн хэрэгслийн зээлээ шуурхай шийдвэрлүүлэн авсан байна. Төрийн банк нь Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин ажилладаг бөгөөд тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон зээлийг зах зээлд хамгийн таатай нөхцөлөөр санал болгодог.

Мөн энэ үеэр “Амины орон сууцны технологи шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж амины орон сууц барихаар зорьж буй хүмүүс тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцсэн бөгөөд барилга, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, олон нийтэд нээлттэйгээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зах зээл, ирээдүйн чиг хандлага;
  • Барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт;
  • Смарт, Хайбрид хаусны загвар төсөл;
  • Нийтэд хүртээмжтэй барилгын төлөвлөлт;
  • Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны төсөл.

Байгаль орчинд ээлтэй байдлыг эрхэмлэн үзэсгэлэн худалдаанд оролцож, үнэ цэнтэй зөвлөгөө мэдээллээ хуваалцсан хамтран ажиллагч байгууллагууд, мэргэжлийн экспертүүд, харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо1 цаг 20 минутын өмнөБОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 23 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо1 цаг 27 минутын өмнөТөрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна1 цаг 42 минутын өмнө“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр1 цаг 47 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр1 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 1 минутын өмнө“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал авлаа5 сар 16. 9:53УНТЭ: 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна5 сар 16. 9:43Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:35Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 16. 9:31Дугуйн зогсоолууд байршууллаа5 сар 16. 9:23Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй5 сар 16. 9:19Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо5 сар 16. 9:12“Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” хамтарсан сургалт боллоо5 сар 16. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа5 сар 16. 9:06М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангаад байна5 сар 16. 8:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.