Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


5-р сарын 2
11 цаг 22 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан (2024.05.01) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар төрийн өмчит компанид газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг гадаад, дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран явуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

Монгол Улсад газрын тосны олборлолт 2015 онд 1.2 сая орчим тоннд хүрч байсан бол сүүлийн жилүүдэд олборлолтын хэмжээ эрс буурч, 2023 онд 600.0 орчим мянган тонн газрын тос олборлосон дүнтэй гарчээ.

Газрын тосны голлох олборлолт хийгдэж буй Тамсаг, Тосон-Уулын ордын тосны нөөц 14,02 сая.тн болж буурах, жилийн олборлолтын хэмжээ 700.0 мянгаас 400.0 мянган тонн хүртэл буурах төлөвтэй байгаа нь үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдийн тогтвортой хангамжид эрсдэл үүсч болзошгүй байна.

Газрын тосны тухай хуулиар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж буюу Гэрээлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.1.4-т заасны дагуу “ногдол ашгийн орлогод 10 хувиар, жилийн орлогод 25 хувь"-иар төлөх татвараас чөлөөлөгддөг.

Түүнчлэн, Газрын тосны тухай хуулийн 4.1.14-д "бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг" ойлгохоор заасан бөгөөд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй учраас өөрт олгогдсон талбайд хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах хөрөнгө оруулагч компанийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэгэн адил Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Иймд Давст XXXI талбайд хөрөнгө оруулагчтай хамтран хайгуулын ажлыг эрчимтэй явуулснаар газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, улмаар "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК нь тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг өөрийн олборлосон тосоор хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо1 цаг 43 минутын өмнөБОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 46 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо1 цаг 50 минутын өмнөТөрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна2 цаг 5 минутын өмнө“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр2 цаг 10 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр2 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 24 минутын өмнө“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал авлаа5 сар 16. 9:53УНТЭ: 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна5 сар 16. 9:43Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:35Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 16. 9:31Дугуйн зогсоолууд байршууллаа5 сар 16. 9:23Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй5 сар 16. 9:19Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо5 сар 16. 9:12“Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” хамтарсан сургалт боллоо5 сар 16. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа5 сар 16. 9:06М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангаад байна5 сар 16. 8:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.