Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа


5-р сарын 5
12 цаг 29 минут

     УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс болон ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн хамтын ажиллагаа, 2024-2026 онд хэрэгжих  ДОХ, Сүрьеэ, КОВИД-19 төслийн хэрэгжилтийн явц, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт, “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд санхүүжих 2025-2026 онд хэрэгжих нэмэлт төслийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль сангийн дэмжлэгт талархал  илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр саналаа хэллээ. ХБНГУ-аас Монгол Улсад зээлсэн 29.0 сая еврог “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2030 онд Глобаль сангаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХДХВ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
С.Чинзориг сайд “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 онд ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх 11.8 сая ам.долларын төслийг өргөн барихыг Глобаль сангаас мэдэгдсэн бөгөөд нэмэлт санхүүжилтийн төслийг боловсруулж, өргөн барихтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар ДОХ, сүрьеэ, гепатитын төслийг боловсруулах 3 ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгааг дурдаад “Уг хөтөлбөрийн хүрээнд олгогдох нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг Гепатитын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах хүсэлтэй байгаагаа тус санд  тухай албан хүсэлтийг Глобаль санд явуулсан.
Глобаль сангаас ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс, эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлгөөнт бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ-ийн хөтөлбөрийн хүрээнд Гепатитын хөтөлбөрийг хамтатган хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн. Гэхдээ манай зүгээс Гепатитын хөтөлбөрийг ДОХ-оос салангид байдлаар хэрэгжүүлэх, мөн гепатитын хэсэгт оногдох мөнгөн дүнг ихэсгэх саналтай байна” гэсэн юм.


Сайд өөрийн тавьсан саналынхаа талаар “Монгол Улсын Засгийн газраас хүн амыг гепатитийн вирусийн халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулан үндэсний хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч  гепатитын вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн шалтгаант элэгний хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд дээгүүр ордог. Сүүлийн үед D вирусийн халдварын асуудал ихээхэн тулгамдаж байна. Гепатитын D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний 5 хувьд D вирусийн халдвар хавсарсан байдалтай илэрч байна.


ДЭМБ-ын аргачлалаар манай улсад D вирусийн халдвартай 66 мянган хүн байна гэж тооцоолдог. Гэхдээ D вирусийн халдвартай иргэдийн нэгдсэн ТББ-ынхан 150 мянган хүн халдвартай гэж үздэг юм” хэмээн тайлбарлаж байлаа.  
Мөн гепатитын халдварын тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газрын түвшинд хүртэл анхаарч, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж,  ХӨСҮТ-д гепатитын тандалтын бүтцийг бий болгож, хүний нөөцийг нэмэгдүүлж, оношлилгоо, шинжилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан тухайгаа хэлээд цаашдаа Глобаль сангаас Гепатитын хөтөлбөрийг анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх замаар тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, хамрагдалтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, тандалт, дархлаажуулалтад чиглүүлэн ажиллах шаардлага байгааг онцлов.


Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамба сайдын саналд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд асуудлыг сангийн төв оффист уламжилж, шийдвэрлэх боломжийг судална гэдгээ хэлсэн.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.