Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв


5-р сарын 5
13 цаг 27 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан (2024.05.03) Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтын дагуу төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг нийгмийн хөгжил, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны өөрчлөлтийг харгалзан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна гэж Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Тэрбээр, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд үндэслэн хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчид тавих мэргэжлийн чадвар, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Улсын Их Хурлаас 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүнээс 2 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөс бусад нь нь тус хуулийн зохицуулалттай холбоотой тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд биш харин салбарын бусад хуулиуд шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байна.

Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь 1995 онд анх байгуулагдсанаас хойш 25 жилийн хугацаанд Тагнуулын ерөнхий газрын харьяа байгууллагын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2020 оноос Засгийн газрын тохируулах чиг үүрэг бүхий агентлаг болж, чиг үүргээ бие даан хэрэгжүүлж эхлээд байна.

2020 онд хуульд оруулсан өөрчлөлтөөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон зохион байгуулалтын хувьд өөрчилсөн боловч үүнтэй уялдуулан байгууллагын чиг үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг шинэчлээгүй нь тус агентлагаас хариуцсан чиглэлийн хүрээнд бодлого тодорхойлох болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, үүрэг чиглэл өгч, гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8.2-т хуульд зааснаас гадна төрийн тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай бусад зүйлийн жагсаалтыг Засгийн газраас тогтоохоор заасны дагуу 1995 онд Засгийн газрын 127 дугаар тогтоолоор хуульд заасан Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууцнаас гадна Их тэнгэрийн ам, Их тэнгэрийн амны гүүр, Төрийн тусгай хамгаалалтын газрын гарааш, хүнсний агуулах зэрэг обьектуудийг төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоож байсан бол Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан жагсаалтын дагуу Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар зэрэг 28 төрлийн барилга, байгууламжийг хамгаалалтаар хангах болжээ.   

Ийнхүү 1995 онд тогтоосон төрийн тусгай хамгаалалтад байх обьектыг хэт өргөжүүлж, 7 дахин нэмэгдүүлсэн нь төрийн тусгай хамгаалалтын үндсэн чиг үүрэгт хамаарах биечилсэн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахын зэрэгцээ тусгай хамгаалалтын ач холбогдол, мэргэшсэн байх чадварыг бууруулж, харуул хамгаалалтын чиг үүрэгтэй адилтган үзэхэд хүргэсэн байна.

Түүнчлэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог хуулийн гажуудал бий болж байна. Тухайлбал, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль зэрэг болно.

Дээр дурдсан хуулийн хэрэгжилтийн хүрээнд үүсээд байгаа гажуудал нь хуулийн зохицуулалтын хийдэлтэй байдал буюу төрийн тусгай хамгаалалтын зорилго, онцлог, хамрах хүрээг төрийн бусад төрлийн хамгаалалтаас зааглан тодорхойлж чадаагүй, хамгаалалт тогтоох шалгуурыг хэт ерөнхий тогтоосон зэрэг нь хамгаалалтад авах обьектыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч харилцан адилгүй байдлаар тогтоох нөхцөлийг бүрдүүлжээ.

Түүнчлэн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих шаардлага, эрх зүйн баталгаатай холбоотой зохицуулалт нь төрийн албаны эрх зүйн шинэчлэлээс хоцорсон төдийгүй сонгон шалгаруулах, томилох журмыг улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчимд нийцүүлэн нарийвчлан зохицуулах шаардлага тулгарч байгаа аж.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүтцийн хувьд дараах агуулга бүхий 7 бүлэг 60 зүйлтэй байхаар боловсруулжээ. Үүнд:

1.Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл буюу хуулийн зорилт, хууль тогтоомж, нэр томьёоны тодорхойлолт, төрийн тусгай хамгаалалтын зарчим;

2.Хоёрдугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтын ойлголт, түүний хамрах хүрээ, зэрэглэл болон хамгаалтын бүс, хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой харилцаа;

3.Гуравдугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх байгууллага,  төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны эрх зүйн үндэс, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүрэг;

4.Дөрөвдүгээр бүлэг: Төрийн  тусгай хамгаалалтын байгууллага, түүний эрх хэмжээ, төсөв санхүүжилт, удирдлага;

5.Тавдугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын алба хаагчийн чиг үүрэг, эрх зүйн байдал, нийгмийн баталгаа;

6.Зургадугаар бүлэг: Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан албадлага хэрэглэх үндэслэл, журам;

7.Долдугаар бүлэг: Бусад асуудал буюу хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.