"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, эзэмшсэн ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах хүсэлтэй иргэд 2024 он 05 дугаар сарын 2-ний өдрөөс эхлэн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлэх боломжтой.
Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:
- Ажилгүй иргэн
- Ажил хайгч иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
- Мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн
- Өмнөх мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх иргэдэд нээлттэй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77111331, 95028687, 99519677
Сэтгэгдэл бичих