Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо


5-р сарын 9
11 цаг 45 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа.

Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.

Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, дэлхий нийтэд аюултай хог хаягдалд тооцогддог. Манай улсад жилд 500 мянга гаруй батарей хаягддаг бөгөөд хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэсэн судалгаа байдаг. Ийм үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан компанийн удирдлага, хамт олон, гадаадын түнш байгууллагуудад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг  дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал жилд 5,000 тн батарей дахин боловсруулж 360 тн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.

Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.

Батарейны шон, холбоос, хавтан болон шаваасыг ч  дахин боловсруулж, 99,97 хувиас дээш цэвэршилттэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж экспортод гаргана. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тухайлбал рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэдэг юм.

 “Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан  батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 36 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 11 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 20 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 25 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 53 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 58 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.