“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо


5-р сарын 10
18 цаг 30 минут

      Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өнөөдөр (2024.05.10) Гадаад харилцааны яаманд боллоо.

Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент - 2023" хөтөлбөрт 150 сурагч хамрагдсан юм.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зургаан сарын турш өрнөж, оролцогчид орчны эрүүл мэнд, парламентын боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсны зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.

Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороо, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв.

Оролцогчид нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явуулж, санал дүгнэлтээ гаргалаа. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрх болон бусад эрхийг хамгаалах тухай” асуудлыг хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцуулга хийв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Парламентын боловсрол хөтөлбөрт өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын тухай” асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээлэл хийв.

Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд сэдвийн хүрээнд Улсын төсөвт хэрхэн тусгагдсан талаарх мэдээлэл болон, цаашид анхаарах асуудлын тухай” асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа улсын төсвийг хэлэлцэх дэг, үйл явцын талаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Жавхлантөгс хөтөлбөрийн оролцогчдын хийсэн үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулав.

Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин бүрдүүлэхэд хүүхэд, өсвөр насныхны оролцоог дэмжих тухай” асуудлыг хэлэлцэж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн мэдээлэл хийсэн юм. Байнгын хороод холбогдох санал, дүгнэлтээ боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулав.

“Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг оролцов.

“Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа оролцов.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар оролцов.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны хуралдаанд Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа оролцов.

Нэгдсэн хуралдааныг “Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн дарга Г.Тамир даргалан явуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Энхчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Түмэн-Өлзий, Төсөв, эдийн засгийн байнгын хорооны дарга Н.Номин-Эрдэнэ,  Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны дарга Н.Номт нар өөрсдийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Нэгдсэн хуралдааны үеэр оролцогчид санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг нэгтгэн Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр болсон бөгөөд Нэгдсэн хуралдаанаас гарсан саналыг Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяад гардуулан өглөө. Уг саналд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хүүхдийн эрхийн хангах нөхцөл байдал, эрх зүйн орчныг сайжруулахад шийдвэр гаргагчдад танилцуулах шаардлагатай гэж үзсэн 11 саналыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.