ЗАЛУУС: Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна


12-р сарын 6
7 цаг 30 минут

 

Эх орондоо сайхан амьдрахын төлөө, авлигал хулгайд идэгдсэн нийгмийг өөрчлөхийн төлөө залуус жагсаж байна. Залуусын ихэнх нь нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох нь нэн түрүүний асуудал хэмээн хуваалцлаа. Жагсагчдын төлөөлөл болсон залуусын  төрийн түшээдэд тавьж буй шаардлага, үзэл бодлыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна. Одоо байгаа нийгмийн тогтолцоог нь өөрчлөөсэй гэж хүсэж байна. Миний ээж аав татвар төлж байгаа тэр татвар нь хаана наалдаж байгаа нь мэдэгдэхгүй, бүгд ижил тэгш боловсрол чадаж байгаа юу? Яг үнэндээ 76 гишүүнийг тансаглуулах гэж ээж, аавууд маань татвар төлөөгүй. Гишүүдийн хүүхдүүд гадаадад боловсрол эзэмшиж байхад бид нар улсдаа хангалттай хэмжээний боловсрол эзэмшиж чадаж байна уу гэдэг асуудал байна. Дээрээс нь 44 их наядын нүүрсний хулгай гээд тэр 44 их наяд төгрөг хаана байгаа юм бэ. Залуучуудын дунд гадагшаа л гарчих шиг юм бол сайхан амьдрах юм шиг ойлголт байгаа. Яг үнэндээ бид эх орондоо сайхан амьдармаар л байна шүү дээ.  Хүний газар бол хүний л газар. Улсдаа л сайхан амьдармаар байна. Шударга тогтолцоог л хүсэж байна.

Үндсэн шаардлага бол нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний дараагаас шат дараатай асуудлуудаа иргэд маань шийдээсэй гэж хүсэж байна. Бид наад захын Үндсэн хууль дээр олгогдсон амар тайван, эрүүл орчинд, ижил тэгш эрхтэйгээр амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Улсдаа сайхан амьдарч, ирээдүй хойчдоо стрессгүй, амар тайван нийгмийг үлдээмээр байна. Өнөөдөр чинь 21-р зуун шүү дээ. Бид утаа, түгжрэл гэх мэт зүйлс уг нь ярих ёсгүй байх ёстой үе. Улс орон бидний татвараас авсан мөнгийг бид нарын амьдралд зарцуулдаг байсан бол сургууль, эмнэлэг, цахилгаан станц нь хүртээмжтэй байх байсан. Гуравхан сая хүн амтай улсын иргэдийг боломжтой амьдруулж чадахгүй байгаад төр засагт үнэхээр гомдож байна. 

Жагсаалын эхний өдөр харзнаж байгаад өнөөдөр буюу хоёр дахь өдөр нь оролцож байна. Асуудлууд ярих юм бол маш олон асуудлууд байгаа. Тэр дундаас онцлоход энэ нүүрсний хулгайгаа илчлээд өгөөч, нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцооч ээ гэдэг товч бөгөөд тодорхой асуудлаар ирчихсэн зогсож байна. Энэ том хулгайг бид нар илчлэх юм бол үүний араас том, том хулгайг  мянга мянган Ундармааг илчлэх боломжтой. Мянга, мянган Маралмааг, мянга мянган ЖДҮ-чдийг илчлэх боломжтой. Тэгээд миний хэлэх гэсэн зүйл бол энэ нүүрсний хулгайгаасаа авхуулаад илчлээд өгөөч ээ гэсэн байр суурьтай зогсож байна даа. 

Нүүрсний хулгай энэ жагсаалд ирэх гол шалтгаан боллоо. Нүүрсний хулгайн 40 их наяд бол, жишээ нь 10 их наяд төгрөг бол Монгол Улсын нэг жилийн татварын төсөв гэсэн үг. 40 их наяд гэдэг бол төрийн алба ороод монголын бүх аж ахуй нэгжүүдийн бүтэн нэг жилийн орлого. Дээрээс нь Солонгос улсын 50 мянган ажилчидтай “KIA” автомашины тэр компанийг үнэлбэл 16 их наяд вон. Тэр мөнгийг төгрөг рүү шилжүүлбэл 41 их наядад хүрэхгүй. Тэр компанийн хамгийн бага цалинтай ажилчин нь жилдээ 50 сая воны цалин авдаг. Мөн энэ компани 50 сая ам.долларын татвар төлдөг. Ийм байгаа юм. Тэгэхэд 40 их наяд төгрөгөөр манай улс “KIA”-г худалдаж авахад 50 мянган залуучуудыг 50 сая воны цалинтай, ажиллуулах боломжтой байгаа жишээ нь. Энэ их мөнгө тооны машинд багтахгүй санаанд буухгүй байна. Утгаа алдлаа. Цөөхөн хэдхэн хүний гадаад дахь дансны хөрөнгө  Монгол Улсын төсвөөс давчихаад байна шүү дээ. Энэ дээр төрийн албан тушаалтнууд тайлбар өгөх ёстой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 35 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 41 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 41 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 45 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 51 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 58 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 3 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 8 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 7 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 13 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 16 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 18 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 22 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 27 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 30 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 32 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 36 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.