Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс


9-р сарын 5
17 цаг 32 минут

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцүүлгүүд заримдаа ашигт малтмалын гол үүргийг умартдаг. Тэгвэл энэ сэдвийг Женев дэх дараалсан хоёр чуулганаар хөндөх юм. Есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Дэлхийн нөөцийн форум 2023, үргэлжлүүлээд хоёр өдрийн турш UNEP-ийн дэлхийн Засгийн газар хоорондын ашигт малтмал, металлын асуудлаарх уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн нөөцийн форумын Гүйцэтгэх захирал Маттиас Шлуп "Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс юм. Хэрэв улс орнуудын Засгийн газар, салбарын тэргүүлэгчид ашигт малтмалын нөөцийг урт хугацаанд, тогтвортой ашиглах боломж нөхцөлийг эрэлхийлэхгүй бол дэлхий дахинаа ногоон шилжилт хийж чадахгүй. Энэ асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал ач холбогдолтой тул илүү их анхаарал хандуулах ёстой" хэмээн мэдэгджээ.

Дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн автомашинаас 6 дахин их металл, гол төлөв зэс, бал чулуу, кобальт, никель зэрэг металл цахилгаан машинд шаардагддаг. Салхины дундаж хэмжээтэй 1 сэнсэнд 67 тонн зэс ордог. Ийм хэмжээний зэс олборлохын тулд уурхайчид бараг 50 мянган тонн шороо, чулуу зөөх бөгөөд энэ нь Эйфелийн цамхгаас 5 дахин их жинтэй гэсэн үг.

Ашигт малтмал, металлын өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд олон улсын компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа энэ үед уул уурхайн төслүүдийн тогтвортой байдал улам бүр анхаарлын төвд орж байна. Цөөн орнуудад ашигт малтмал, металлын ихээхэн нөөц төвлөрч, компаниуд Андын нуруу, Арктик зэрэг илүү алслагдсан бүс нутагт шинэ ордын хайгуул хийснээр байгаль орчин, нийгмийн асуудлууд үүсгэдэг.

Нөөцийг зүй бусаар олборлох, ашиглах нь хүн төрөлхтөнд, цаашлаад манай гаригт хортой нөлөө үзүүлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, хүрээлэн буй орчны бохирдолд хүргэсээр байгаа.

Одоогийн байдлаар ашигт малтмал, металлын олборлолт, боловсруулалт нь биологийн олон янз байдлын алдагдлын 90 хувь, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 50 хувь, агаарын бохирдлын нөлөөллийн 30 хувьд нөлөөлж байна. Дэлхий даяар эрчим хүчний шилжилт, дэд бүтцийн өсөлт нь байгаль орчны асуудлыг улам хурцатгах эрсдэлтэй. Энэ асуудлыг 2022 оны гуравдугаар сард Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны V ассамблейн чуулганаар хэлэлцэж, эрдэс баялаг, металлын олборлох, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны тухай тогтоол баталсан юм. Уг тогтоолыг Швейцар, Аргентин, Конго, Гана, Сенегал зэрэг улстай хамтран санаачилжээ. Тухайн орнууд ашигт малтмал, металлын олборлолтоос эхлээд ашиглаж дуусах хүртэл байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Энэ оны 4-7 дугаар сард НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон бусад улстай Засгийн газар хоорондын бүс нутгийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.

Ашигт малтмал, металлын өртгийн сүлжээ нь дэлхий нийтийн шинж чанартай. Өөрөөр хэлбэл нөөц олборлогчдоос эхлээд тухайн ашигт малтмалыг худалдаалдаг, хэрэглэдэг бүх оролцогч талууд асуудал, хариуцлагыг хуваалцдаг гэсэн үг.

Өдгөө 81 орны эдийн засагт байгалийн баялгийн олборлолт зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр улс дэлхийн ДНБ-ий ¼, дэлхийн хүн амын тал хувийг бүрдүүлдэг ч тухайн хүмүүсийн бараг 70 хувь ядуу амьдарч байна. Иймд металл, эрдэс баялгийн нийлүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох хүчин чармайлт төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой шийдлийг олохын тулд төр-хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа зэргээр олон улсын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байх шаардлагатай. Өнөөгийн геополитикийн хүнд нөхцөлд улам ч чухлаар тавигдаж байна.

Ашигт малтмал, металлын нөөцийг илүү хэмнэлттэй, хүртээмжтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тулд олон түвшний хамтын ажиллагаа нэн хэрэгтэй юм.

Дэлхийн нөөцийн чуулган “Rethinking Value–Resources For Planetary Wellbeing” сэдвийг онцолно. Сэдвийн хүрээнд НҮБ-ын салбар байгууллагуудын төлөөлөл, судлаачид, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, тогтвортой байдлын мэргэжилтнүүд 500 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд ашигт малтмалын олборлолтоос нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагаа, тойргийн эдийн засаг, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ ба амьдралын хэв маяг, эрчим хүч, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээг хамарна. Энэ жилийн чуулганд Швейцар, Япон, Хятад, Коста Рика, Австрали, Бельги, Гана зэрэг 140 орны 1500 гаруй төлөөлөл оролцох юм. 

Эх сурвалж: mininginsight.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ3 минут 26 секундын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо11 минут 44 секундын өмнөХачгаар дамжих халдвараас сэргийлье2 цаг 5 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа2 цаг 9 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 цаг 22 минутын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав2 цаг 27 минутын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа2 цаг 33 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа2 цаг 36 минутын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа2 цаг 40 минутын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо2 цаг 42 минутын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ2 цаг 46 минутын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа2 цаг 50 минутын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр3 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан3 цаг 19 минутын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.