ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа


4-р сарын 30
8 цаг 39 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин  (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74-р чуулганаар Др.Сайа Мау Пиукала нь Бүсийн захирлын албан тушаалд сонгогдсон бөгөөд Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, ноён Сайа Мау Пиукалаг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирлаар сонгогдсонд баяр хүргэв. Тэрбээр уулзалтын эхэнд, парламентын зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэлтийг сайжруулахад чиглэсэн хууль, тогтоомж, бодлогын шийдвэрүүдээс товч танилцууллаа. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг баталж, салбар дундын хамтын ажиллагаа, нэгдсэн тогтолцоог тодорхой болгосон төдийгүй цогц шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар дурдсан юм. НББХ-ны дарга П.Анужин үргэлжлүүлэн, хүний эрүүл мэндийн суурь хүчин зүйл нь шим тэжээлтэй хоол хүнс тул цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа тэмдэглээд, мөн электрон тамхины хуулийн хүрээн дэх зохицуулалтын талаар харилцан санал солилцов. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос Нээлттэй сонсголыг зохион байгуулсны үр дүнд эм хангамжийн салбарт бодлогын болон тогтолцооны өөрчлөлт шаардлагатайг хэлэлцэж, эмийн үнэ, чанарын асуудлыг хөндсөн талаар тодотголоо.


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала, ажлаа авсан эхний 100 хоногтоо багтаан Монгол Улсад ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын суурь тогтолцоо, системийн онцлог болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохыг эрмэлзэж буйгаа хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа дурдаж, оношилгоо, үйлчилгээнд нэвтэрсэн шинэ технологи, цахимжилт болон чанар, стандартын түвшинг сайшаагаад эдгээр нь ДЭМБ-аас дэвшүүлсэн эрхэм зорилготой нийцэж байгааг тэмдэглэв. Мөн энэ үеэр Монгол Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд идэвхтэй хамруулж байгааг онцолсон юм. 


Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалагийн дурдсанаар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, тогтолцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон цар тахлын дараах нөхцөл байдлыг сайжруулж, цаашдын эрсдэлээс хамгаалах нь ДЭМБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд гэж байлаа. Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол Улс болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, ялангуяа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зан үйлийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт санал нэгдсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаврын бүх нийтээр мод тарих өдрөөр Богдхан ууланд шилмүүст мод тарьлаа20 минут 40 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав29 минут 46 секундын өмнө“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголыг 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна33 минут 14 секундын өмнөНийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна35 минут 12 секундын өмнөТөрийн банкны 4000 ажилтан орон даяар Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээг хийлээ1 цаг 13 минутын өмнө“Үндэсний номын баяр-2024” үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “Шилдэг номын сан”-аар шалгарлаа6 цаг 27 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 27 Мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа6 цаг 33 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ6 цаг 40 минутын өмнөАХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина6 цаг 47 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ6 цаг 57 минутын өмнөХоршоо байгуулж төсөл хэрхэн бичих вэ ?7 цаг 2 минутын өмнө“OPEN MIC” соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа7 цаг 9 минутын өмнөУГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ7 цаг 16 минутын өмнө"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад элсэлт авч байна7 цаг 18 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Залуучуудын спортын их наадмын аваргууд тодорлоо7 цаг 25 минутын өмнөЯаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх бүрэн тоноглогдсон 20 машиныг эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө8 цаг 16 минутын өмнөГовь-Алтай аймгийн "Чухал сүрэг", “Өсөх мөнгөн тулга" хоршооны гишүүн малчид хөрөнгө оруулалтын зээлийн шалгуур хангажээ8 цаг 28 минутын өмнө“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!8 цаг 31 минутын өмнөАН: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа8 цаг 43 минутын өмнөӨнөөдөр хөхөгчин тахиа өдөр8 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан8 цаг 53 минутын өмнөС.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.