Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв


4-р сарын 30
15 цаг 46 минут

       Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 133 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.  Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 851 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох үүднээс бусдад хахууль өгсөн гэх, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх, ШШГЕГ-ын ажилтан “Т” нь бусдаас хахууль авсан гэх, “Монголын төмөр зам ТӨХК”-ийн удирдах албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх, Дундговь аймгийн ИТХ-ын ажилтан “С” нь өөртөө давуу байдал бий болгон байгууллагын төсөвт хохирол учруулсан гэх, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “У”,  1-р багийн удирдах албан тушаалтан “С”, ажилтан “Т”, “А” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх, СХД-ийн Татварын хэлтсийн ажилтан “Э” нь бусдаас их хэмжээний хахууль авсан гэх, “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ын удирдах албан тушаалтан “Т” нь өөртөө давуу байдал бий болгосон, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан “М” нь өөртөө мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдах албан тушаалтан “Ч” болон бусад хүнд давуу байдал бий болгосон гэх, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэх  зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Үндэсний номын баяр-2024” үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “Шилдэг номын сан”-аар шалгарлаа1 цаг 16 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 27 Мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа1 цаг 22 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ1 цаг 29 минутын өмнөАХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина1 цаг 36 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ1 цаг 46 минутын өмнөХоршоо байгуулж төсөл хэрхэн бичих вэ ?1 цаг 51 минутын өмнө“OPEN MIC” соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа1 цаг 57 минутын өмнөУГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ2 цаг 4 минутын өмнө"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад элсэлт авч байна2 цаг 7 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Залуучуудын спортын их наадмын аваргууд тодорлоо2 цаг 14 минутын өмнөЯаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх бүрэн тоноглогдсон 20 машиныг эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө3 цаг 5 минутын өмнөГовь-Алтай аймгийн "Чухал сүрэг", “Өсөх мөнгөн тулга" хоршооны гишүүн малчид хөрөнгө оруулалтын зээлийн шалгуур хангажээ3 цаг 17 минутын өмнө“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!3 цаг 20 минутын өмнөАН: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа3 цаг 32 минутын өмнөӨнөөдөр хөхөгчин тахиа өдөр3 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан3 цаг 42 минутын өмнөС.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.