Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


5-р сарын 1
12 цаг 18 минут

       Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан /2024.04.30/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 15 цаг 34 минутад эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын тов, хуулийн төслийн Ажлын хэсгийг танилцуулав.
      Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаад, төслийг тус Байнгын хороонд шилжүүлсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр илтгэв.

Төсөлтэй холбогдуулан Дэд ажлын хэсэг гурван удаа, УИХ-ын даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, асуудлыг хэлэлцжээ. Ажлын хэсгээс Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй 15 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн байна.
      Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс хуулийн төслийн 22 дугаар зүйлд, Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай асуудлыг татварын хууль тогтоомжид зааснаар шийдвэрлэх санал гаргасныг, мөн зарчмын зөрүүтэй хоёр  саналыг Ажлын хэсэг дэмжсэн хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй томъёоллоор санал гаргах гишүүн байгаа эсэхийг хуралдаан даргалагч лавлаж, Ажлын хэсгийн саналыг зүйл тус бүрээр уншиж, танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн зүйл тус бүрийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулахаар боллоо.

Харин дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, Т.Аубакир, Г.Амартүвшин, А.Адъяасүрэн, Х.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтмааг томиллоо29 минут 19 секундын өмнө“Сингапур Эйрлайнс”-ын онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас зорчигч нас баржээ38 минут 43 секундын өмнөГовь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна43 минут 42 секундын өмнөХууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гурван хуулийн төсөл өргөн мэдүүлэв48 минут 46 секундын өмнөТавдугаар сарын 25-нд зам хаах зураглал57 минут 32 секундын өмнөСүхбаатарын талбайд өнөөдөр эрүүл мэндийн өдөрлөг болно1 цаг 1 минутын өмнөХудалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална1 цаг 10 минутын өмнөНэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!1 цаг 35 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр1 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан1 цаг 46 минутын өмнөНийтээрээ нийгмийн эрүүл мэндийг дэмжье5 сар 21. 18:04Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохионо5 сар 21. 17:55Нийслэлийн аварга шалгаруулах “Дуудлага” тэмцээнд амжилттай оролцлоо5 сар 21. 17:50“Green Mech” уралдаанд дүүргийн 291 дүгээр цэцэрлэг гутгаар байр эзэллээ5 сар 21. 17:48“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гарлаа5 сар 21. 17:42Хаврын бүх нийтээр мод тарих өдрөөр Богдхан ууланд шилмүүст мод тарьлаа5 сар 21. 16:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5 сар 21. 16:39“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголыг 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна5 сар 21. 16:35Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 21. 16:33Төрийн банкны 4000 ажилтан орон даяар Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээг хийлээ5 сар 21. 15:56“Үндэсний номын баяр-2024” үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “Шилдэг номын сан”-аар шалгарлаа5 сар 21. 10:42“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 27 Мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа5 сар 21. 10:36Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ5 сар 21. 10:29АХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина5 сар 21. 10:22Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ5 сар 21. 10:12Хоршоо байгуулж төсөл хэрхэн бичих вэ ?5 сар 21. 10:07“OPEN MIC” соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа5 сар 21. 10:01УГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ5 сар 21. 9:54"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад элсэлт авч байна5 сар 21. 9:51Чингэлтэй дүүргийн Залуучуудын спортын их наадмын аваргууд тодорлоо5 сар 21. 9:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.