Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв


5-р сарын 1
12 цаг 28 минут

      Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Авлига, албан тушаалын 3, Мөнгө угаах 2, Төрийн нууцыг хууль бусаар олж авах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий 6 иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын дарга Э.М, нярав Ч.Г, ажилтан Д.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлчлүүлсэн иргэдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг өөрсдийн дансаар хүлээн авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Э.М нь “А” ХХК-ийн менежер Э.Э-д худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 /Гэрч, хохирогч, шинжээч, оруулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэргэжилтэн Н.Т нь иргэн Х.М-ын ажилд томилох, давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Иргэн Г.Б, У.А, Х.Ч нарын нэр бүхий 6 иргэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байгууллагыг хуурамчаар үүсгэн байгуулж, 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдэн Татварын цахим санд бүртгэлийг хийж, хуурамч баримтуудыг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд худалдсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, 18.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э, нягтлан бодогч М.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “С” ХХК-ийн захирал Г.Б-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн падан хуурамчаар бичүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийн, бэлнээр гаргуулан авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтээрээ нийгмийн эрүүл мэндийг дэмжье1 цаг 8 минутын өмнөМонгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохионо1 цаг 17 минутын өмнөНийслэлийн аварга шалгаруулах “Дуудлага” тэмцээнд амжилттай оролцлоо1 цаг 22 минутын өмнө“Green Mech” уралдаанд дүүргийн 291 дүгээр цэцэрлэг гутгаар байр эзэллээ1 цаг 24 минутын өмнө“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гарлаа1 цаг 30 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрөөр Богдхан ууланд шилмүүст мод тарьлаа2 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав2 цаг 33 минутын өмнө“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголыг 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна2 цаг 37 минутын өмнөНийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 39 минутын өмнөТөрийн банкны 4000 ажилтан орон даяар Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээг хийлээ3 цаг 16 минутын өмнө“Үндэсний номын баяр-2024” үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “Шилдэг номын сан”-аар шалгарлаа8 цаг 30 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 27 Мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа8 цаг 36 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ8 цаг 43 минутын өмнөАХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина8 цаг 50 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ9 цагийн өмнөХоршоо байгуулж төсөл хэрхэн бичих вэ ?9 цаг 5 минутын өмнө“OPEN MIC” соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа9 цаг 11 минутын өмнөУГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ9 цаг 18 минутын өмнө"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад элсэлт авч байна9 цаг 21 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Залуучуудын спортын их наадмын аваргууд тодорлоо9 цаг 28 минутын өмнөЯаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх бүрэн тоноглогдсон 20 машиныг эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө5 сар 21. 8:53Говь-Алтай аймгийн "Чухал сүрэг", “Өсөх мөнгөн тулга" хоршооны гишүүн малчид хөрөнгө оруулалтын зээлийн шалгуур хангажээ5 сар 21. 8:41“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!5 сар 21. 8:39АН: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа5 сар 21. 8:26Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр5 сар 21. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан5 сар 21. 8:16С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.