“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо


5-р сарын 2
11 цаг 41 минут
       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг арга хэмжээг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд ковидоос хойш буюу 2021-2023 онд эерэг үр дүнтэй гарсан. Тухайлбал, 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 15.8 мянган хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах шаардлага байсаар байгааг дурдсан.
Орчин цагийн хөдөлмөрийн харилцааны чиг хандлагад нийцүүлэн оюутан залуучууд, иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол, сэдлийг төрүүлэх, тэдний бүтээлч санаа, инновацыг сурталчлах арга хэмжээтэй өдөрлөгт оролцогчид өртөөчилсөн байдлаар танилцах боломж бүрдүүлснээрээ тус арга хэмжээ онцлог боллоо. Тухайлбал, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Залуучуудын старт ап, дижитал төслийн үзэсгэлэн, Ур чадварыг үнэлэх үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөө, Залуучууд-Зохистой хөдөлмөрийн мэдлэг, мэдээлэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө, мэдээлэл, гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө мэдээлэл, ажил олгогчдын нээлттэй ажлын байр, нийгмийн халамжийн зөвлөгөө мэдээлэл гэсэн өртөөнүүд ажилласан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа3 цаг 21 минутын өмнөЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна3 цаг 43 минутын өмнөЗалуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна3 цаг 48 минутын өмнөБулган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ3 цаг 51 минутын өмнөОнцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна3 цаг 57 минутын өмнөАхмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ4 цаг 3 минутын өмнөАжил олгогчдын зөвлөгөөн боллоо5 цаг 54 минутын өмнөБОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 цаг 58 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо6 цаг 1 минутын өмнөТөрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна6 цаг 16 минутын өмнө“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр6 цаг 21 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр6 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 35 минутын өмнө“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал авлаа5 сар 16. 9:53УНТЭ: 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна5 сар 16. 9:43Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:35Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 16. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.