Хангайн бүсэд Шинэ хоршоо хөдөлгөөн нээлтээ хийж байна. Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн 400 гаруй малчин хүрэлцэн ирж, Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл авч, санал хүсэлтээ солилцож байна.
Тэд мал аж ахуйн салбарт өмнө нь гарч байгаагүй шинэчлэлийг Засгийн газраас эхлүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Малын түүхий эд үнэгүйдсэн энэ цаг үед төр малчдыгаа дэмжиж, анхан шатны боловсруулалтаа хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэж өгч байгаа нь чухал талаар ярьж байна.
Сэтгэгдэл бичих