Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” өнөөдөр нээгджээ. Энэ цэг бол улсдаа шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчдад мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх анхны цэг болж байна. Жаргалант сум бол Орхон аймагтаа малчдын тоогоороо тэргүүлдэг сум. Тиймээс Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл авах хүсэлтэй малчдын тоо их байна. Хөдөө аж ахуй, газар тариалан хосолсон уг суманд Шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдэж, үйлдвэрлэл явуулах олон боломж бий.
Сэтгэгдэл бичих