О.Номинчимэг: Зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг олон улс орон хэрэгжүүлж байна


2-р сарын 15
21 цаг 04 минут
“Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Хоёр дахь шатны санал асуулга өчигдөр Төрийн ордонд боллоо.  Уг асуудлаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгтэй ярилцлаа. 
 
-Парламент зөвлөлдөх зөвлөлийг байгуулж, “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг орон даяар явуулж байна.  Энэ санал асуулгын гол зорилго нь юу вэ?
 
-Санал асуулга агуулгын хувьд нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдэвт багцлагдаж байгаа. Эдгээр багц сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг өрнөж байна. 
 
УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эхлээд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Мөн түүний дараа улс төрийн нам, иргэний нийгэм, иргэд оролцсон “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан. Эдгээр уулзалтуудаар хамгийн их хөндөгдсөн асуудлуудаар Зөвлөлдөх зөвлөл асуултуудаа боловсруулсан.
 
-Монголчууд зөвлөлдөж шийдэх асуудлаар туршлага, ойлголт багатай.  Өмнө нь улс даяар нэг удаа зохион байгуулж байсан гэж сонссон.  Тэр талаар тодруулахгүй юу?
 
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Зөвлөлдөх санал асуулгын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоо, төлөөллийг хангах асуудал.  Үүний дагуу өмнө нь 2017 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлаар улсын хэмжээнд анх удаа зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан.  Мөн 2018 онд Налайхын уурхайн асуудлаар Налайх дүүргийн хэмжээнд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан туршлага бий. 
 
-Олон улсад зөвлөлдөж шийдэх энэ ойлголт хэрхэн хөгжиж, ямар ямар үр дүнд хүрсэн байдаг вэ?
 
-Deliberative polling буюу зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг улс төрийн өөр өөр тогтолцоотой, хөгжлийн янз бүрийн шатанд яваа улсууд хэрэгжүүлж байгаа олон улсын туршлага бий.
 
Тухайлбал АНУ, Япон, БНСУ, Англи, Европын Холбооны гишүүн орнууд, БНХАУ, Африкын орнууд зэрэг улсууд тухайлсан асуудлуудаар иргэд, гишүүдийнхээ санал бодлыг авдаг. Эдгээр санал асуулгын хамрах хүрээ, сэдэв харилцан адилгүй.
 
1994 онд Английн Манчестер хотод гэмт хэргийг бууруулах бодлогын хэд хэдэн шийдлийн талаар хэлэлцэж байсан бол 2000 онд Дани улс еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээ болгох эсэх асуудлаар санал асуулга зохион байгуулж байсан гэх мэт маш олон жишээ байна. Ерөнхийдөө зөвлөлдөх санал асуулга бол ард иргэд тэнцвэртэй мэдээлэл авсны үндсэн дээр хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлж төрийн үйл хэрэгт оролцох зөвлөлдөх ардчилалын зарчмын дагуу зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм.
 
-Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат хэрхэн үргэлжилж, санал асуулгын хүрээнд ямар асуудлууд яригдах вэ.  Процессын тухай тодруулахгүй юу?
 
-Санал асуулгыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд явуулж буй. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
 
Хоёрдугаар шат буюу Зөвлөлдөх уулзалт хоёр өдөр дамнаж Төрийн ордонд болж байна. Зөвлөлдөх уулзалтад нэгдүгээр шатанд оролцсон 1570 хүний 50-аас доошгүй хувь хоёр дахь шатанд оролцоно гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу 801 иргэд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос оролцож байна.
 
Процессын хувьд хоёр дахь шат буюу зөвлөлдөх уулзалтад эдгээр 800 гаруй иргэдэд санал асуулгад дурдагдсан асуудлаар мэргэжилтнүүд судлаачид тэнцвэртэй хоёр талын мэдээллийг өгнө. Өөрөөр хэлбэл санал асуулгад дурдсан асуудал, түүний шийдлийн талаар дэмжих, дэмжихгүй гэсэн  эерэг, сөрөг байр сууриас тэнцвэртэй мэдээллийг өгнө гэсэн үг. Үүний дараа оролцогчид маань жижиг бүлгийн хэлэлцүүлгийг хийнэ. Нэг бүлэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.
 
-Иргэдийг төлөөлж санал асуулгад оролцож байгаа төлөөллийн тухай тодруулахгүй юу? 
 
-Зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулдаг. Тиймээс энд бүхий л нас хүйс, мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх иргэд цугларсан байгаа. 80 гаруй настай буурал ч байхад 18 настай залуус ч байна. Үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүхий л сегментийг төлөөлөл оролцож байгаа.  Жижиг бүлгийн хэлэлцүүлгээр эдгээр янз бүрийн ажил мэргэжил, нас, орон нутгийн хүмүүс нэг бүлэг болон өөрсдийн санал бодлоо хуваалцаж хэлэлцэнэ. Яагаад хэлэлцүүлгийг жижиг бүлэгт хувааж байна вэ гэхээр судалгаагаар 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байх нь олон талын үзэл бодол сонсож, өөрсдийнхөө үзэд бодлыг хангалттай илэрхийлж ярилцах хамгийн үр дүнтэй хэмжээ гэж үздэг. Хэт цөөн байвал олон талын үзэл бодол, өнцөг гарахгүй. Үүний дараа сонирхсон эсхүл эргэлзээтэй асуудлаар тухайн асуудлын талаар мэдлэгтэй экпертүүдээс асуулт асууж, хариулт авах боломжтой.
 
 
Т.Баярсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цагийн өмнөЦэгцрэх хөдөлгөөн8 цаг 36 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна8 цаг 44 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав8 цаг 49 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 17 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 23 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ9 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна9 цаг 35 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо9 цаг 43 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай9 цаг 48 минутын өмнөПара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ9 цаг 56 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.